Хайх

Max Mara домогт 101801 пальтогоо дахин гаргаж байна

Max Mara домогт 101801 пальтогоо дахин гаргаж байна

Пальтотой нохой

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Max Mara-гийн хэзээ ч “моод”-ноос гарахгүй, түүхэн пальтог худалдан авах боломж нээгдлээ

Давхар зөрлөгтэй, 101801 дугаарын пальто Max Mara загварын ордны бэлгэ тэмдэг бөгөөд сонгодог beige пальтоны жишиг хэмээн тооцогддог билээ. Тэрхүү домогт загварыг 1981 онд дизайнер Анна Мария Беретта бүтээсэн ба өдийг хүртэл хамгийн гүйлгээтэй барааны жагсаалтад ордог юм. Брэндийн шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгахад 101801 загварын пальто дахин гучин ширхэг худалдаанд гарахаар болсон гэнэ. Энэхүү баярт үйл явдалтай холбогдуулан Max Mara брэнд "Dogs in Coats" гэх Уильям Вегманы тухайн үеийн пальтоны сурталчилгаанд зориулан авсан зургуудаар үзэсгэлэн гаргахаар болжээ. Тэртээх 2001 онд хийгдэж байсан зургууд дээр загвар өмсөгчдийг зурагчны өөрийн тэжээдэг, ангийн веймаранер нохойнууд орлосон юм. Пальто шиг ээ алдартай уг цуврал зургуудыг Нью-Йорк хотын Мэдисон өргөн чөлөө дэх брэндийн бутикт олж харж болох нь ээ. Түүнээс гадна цөөн тоогоор гарах цуглуулгын пальто худалдан авсан хүн бүрд дөрвөн хөлт загвар өмсөгчдийн зурагтай мэндчилгээний карт бэлгэнд өгөх гэнэ.

Max Mara домогт 101801 пальтогоо дахин гаргаж байна (фото 1)Max Mara домогт 101801 пальтогоо дахин гаргаж байна (фото 2)

цааш үзэх