Хайх

Майкл Райдер Céline брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцууллаа

Майкл Райдер Céline брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцууллаа

Céline SS'26

Text: Ц. Усанболор


Америкийн дизайнер Майкл Райдер 2024 онд Céline загварын ордны бүтээлч захирлаар томилогдсон тухай шуугиан багагүй дэгдээгээд байсан бол тэрээр өнгөрөгч ням гарагт анхны цуглуулгаа албан ёсоор танилцууллаа.

Түүний энэхүү бие даасан цуглуулгад тус брэндийн өмнөх бүтээлч захирлууд болох Эди Слиман, Фиби Файло нарын хэв маягийн огтлолцол хүчтэй мэдрэгдэж байв. Тодруулбал Эди Слиманы хувцасны бүтээлүүдийн гол онцлог болох рок-н-ролл савхин өмд, нарийн иртүүз, гялалзсан комбинезон зэрэг элементүүд Майкл Райдерын загваруудад дахин шинэчлэгдэн танилцуулагдлаа. Мөн өмнөх бүтээлч захирал Файлогийн минималист, монохром хослолуудаас санаа авч тэгш бус эсгүүртэйгээр Celine брэндийн баримталдаг зөөлөн хэмнэлийг өөр өнцгөөс харуулж чадлаа. 

Нөгөө талаараа Майкл Райдер зөвхөн өнгөрснийг сөхөж хязгаарлагдсангүй. Шинэ цуглуулгад шинэлэг санаанууд ч тод мэдрэгдэж байлаа. Тухайлбал илүү тод өнгийн нимгэн ороолт, сул өмдийг гутлын түрий рүү шургуулж, гутлын хоншоороос түрий хүртэл Celine гэж бичсэн байдал зарим талаараа спортлог өнгө аясыг давхар мэдрүүлэв. Мөн том хэмжээтэй, олон давхар зүүлт, бөгж болон бугуйвч зэрэг хэтрүүлэгтэй аксессуаруудыг түлхүү ашиглаж, нарны нүдний шилийг маш олон хувилбараар загварчлан танилцууллаа. 

https://jtdapperfashionweek.com/2025/07/07/celine-spring-summer-2026-at-paris-fashion/

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх