Хайх

Меган Маркл хуримын даашинзынхаа эскиз зургуудыг хүлээн авлаа

Меган Маркл хуримын даашинзынхаа эскиз зургуудыг хүлээн авлаа

Хуримын бэлтгэл ажил эхэллээ

Text: Buro.Mongolia


Зураг:

People сэтгүүлийн мэдэгдэж буйгаар жүжигчин ба хунтайж Харригийн сүйт бүсгүй Меган Маркл хуримын даашинзынхаа анхны эскиз зургуудыг хүлээн авчээ.

Энэхүү мэдээллийг People сэтгүүлд израйлийн дизайнер Инбаль Дрорын албан ёсны төлөөлөгчид өгсөн байна. "Бид хааны гэр бүлээс эскиз гаргах захиалга авсан. Харамсалтай нь энэ нь маш том нууц тул бид үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээн тэд мэдэгджээ. Дизайнер Дрор өмнө нь дуучин Бейонсед зориулан 2016 оны "Грэмми"-гийн торон даашинз урлаж байсан туршлагатай юм.

Инбаль Дрорын гаргасан хуримын даашинзын эскиз зургуудыг анх TMZ вебсайт нийтэлсэн байна. Дизайнер хунтайжийн сүйт бүсгүйд урт ханцуй, өндөр зах ба газар хүрсэн дэрвэгэр хормойтой загваруудыг санал болгожээ.

Сануулж хэлэхэд Меган Маркл ба хунтайж Харри нар 2018 оны тавдугаар сарын 19-нд хуримаа хийхээр товлосон байгаа юм. Мөн хааны гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгчдийн онцолж буйгаар хуримын бүх зардлыг хосууд өөрсдөө гаргах гэнэ.

Меган Маркл хуримын даашинзынхаа эскиз зургуудыг хүлээн авлаа (фото 1)Меган Маркл хуримын даашинзынхаа эскиз зургуудыг хүлээн авлаа (фото 2)Меган Маркл хуримын даашинзынхаа эскиз зургуудыг хүлээн авлаа (фото 3)

цааш үзэх