Хайх

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Арвандөрөв дэх дугаар

Text: Ө.Тодгэрэл


Damiani брэндийн үнэт эдлэлээр амьсгалсан нэвтрүүлгийн арвандөрөв дэх дугаарт шүүгчид нэг оролцогчтой салах ёс гүйцэтгэж, топ гурван охидыг шалгаруулж үлдээлээ. Сэтгэл хөдөлгөж, гуниг төрүүлсэн энэхүү шүүлтийн үеэр тэд хэрхэн хувцасласан байв?

Нэвтрүүлгийн анхны дугаарт бид шилдэг 16 охиныг угтан авч байсан бол, одоо тэдний гурав нь л тэмцээнийг үргэлжлүүлж, Монголын дараагийн Топ модель өргөмжлөлийн төлөө өрсөлдөхөөр болоод байна. Нэвтрүүлэг ийнхүү өндөрлөх дөхөж буйд сэтгэл гунигтай байгаа ч, үлдсэн гурван оролцогчийн чухам хэн нь ялагчаар тодрох нь тун ч их сонирхол төрүүлж байна. Ингээд өнөөдрийн дугаарт үндсэн шүүгчид Нора Дагва, М.Оргил, Т.Нансалмаа болон зочин шүүгч Азийн топ модель Д.Болормаа нар ямар төрх бүрдүүлснийг хамтдаа сонирхоцгоое.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 1)

Шүүгч М.Оргил өнөөдөр сонгодог хар өнгийн хослолыг цэмцгэр цагаан цамцтай хослуулж, Жеймс Бондын дүрийг гаргаж чадахуйц дэгжин, царайлаг залуу болохоо дахин нэг удаа харууллаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 2)

Шүүгч Т.Нансалмаа энэ удаад намар-өвөл улирлын хамгийн гол трендүүдийн нэг болох "цэргийн өмсгөл"-өөр гоёлоо. Michel & Amazonka брэндийн дизайнерууд энэхүү чиг хандлагыг монгол уур амьсгалд оруулж, үндэсний хээгээр чимсэн нь үнэхээр өвөрмөц шийдэл болж чаджээ. Т.Нансалмаа мөн Mikoto брэндийн сувдан ээмэг, зүүлтийг Damiani-гийн очир эрдэнэ бөгжнүүдтэй хослуулж, эрч хүчтэй төрхөндөө бүсгүй хүний сэтгэл булаам байдлыг нэмж өглөө.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 3)

Шүүгч, хөтлөгч Нора Дагва өнөөдөр загварын ертөнц дэх бас нэгэн томоохон трендийг өөрийн жишээгээр харуулсан нь "1980-аад оны диско" хэв маяг юм. Энэхүү Monalun брэндийн нэг мөр, гялтганасан материал, хуниастай топ ба юбка нь Норагийн хөгжилтэй, эрч хүчтэй зан чанарыг илтгэж буй мэт үнэхээр загварлаг бас үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Angelina Voloshina маркийн тод цэнхэр өнгийн туфли болон Damiani брэндийн анхаарал татам үнэт эдлэлүүд түүний бүрдүүлсэн төрхийн салшгүй нэг хэсэг байлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 4)

Зочин шүүгчээр уригдан ирсэн Монгол Модель агентлагийн захирал Д.Болормаа O'Couture маркийн гялалзсан чимэглэлтэй үдшийн даашинз сонгож, Damiani ба Swarovski брэндүүдийн үнэт эдлэлийг хослуулан зүүсэн байлаа. Монголын загварын салбарын анхдагч мэргэжилтнүүдийн нэг болох хүндэт шүүгч маань мэргэжлийн туршлага, мэдлэгээрээ охидыг шүүж, нэвтрүүлгийг өөрийн мөнхийн гоо үзэсгэлэнгээр чимлээ.

цааш үзэх