Хайх

FREYWILLE Монгол уламжлал шингэсэн бүтээлүүдээ танилцууллаа

FREYWILLE Монгол уламжлал шингэсэн бүтээлүүдээ танилцууллаа

XVII жарны сүрийг дарагч Гал морин жилд зориулсан Монгол сүр хүчийг илэрхийлэх FREYWILLE-ийн шинэ загварууд

Text: Ж.Булган



Галан эмаль бүхий урлагийн тансаг үнэт эдлэлийн брэнд

Вена хотод төвтэй үнэт эдлэлийн брэнд FREYWILLE нь нарийн хийц, өнгө будгийн гайхамшигт сонголтуудыг хослуулан галан эмалийн технологийг гар урлалын европ уламжлалтай хослуулдгаараа онцлог. Уран зураг мэт дүрслэлүүдийг үнэт эдлэлүүддээ буулгадаг тус брэнд нэгэн хэвийн хэвшмэл загвар дизайныг эвдэн, өөрийн гэсэн өнгө аясаараа дэлхий дахинаа нэгэнтээ алдаршжээ. Өдгөө FREYWILLE брэнд нь 75 жилийн турш дэлхийн таван тивийн 30 гаруй орны салбар дэлгүүрүүдээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Урлаг нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд өдөр болгон урлагаас сэтгэлийн таашаал авч амьдрах нь бидний амьдралыг илүү амттай, илүү амгалан болгодог гэдэгт хэн бүхэн санал нийлэх буй за. Харин FREYWILLE нь урлагаас авах ташаалд тань шинэ мэдрэмж өгөх нь гарцаагүй.

FREYWILLE Монгол уламжлал шингэсэн бүтээлүүдээ танилцууллаа (фото 1)


Монгол соёл дэлхий дахинаа

Тус брэнд Монгол Улсад салбар дэлгүүрээ нээсний 10 жилийн ойг тохиолдуулан, 2023 онд Монголын нүүдэлчин өв соёл, түүх, зан заншлаас сэдэвлэн “Best Friend” буюу “Дотнын анд” хэмээх цуглуулгаа шинээр танилцуулсан бөгөөд гал морин жилийн сүр хүчийг илэрхийлэх энэхүү бүтээлүүд нь Лондон, Дубай, Брюссель, Бээжин зэрэг хотууд дахь FREYWILLE нэрийн салбар дэлгүүрүүдээр танилцуулагдаж, Монгол соёл, уламжлалыг дэлхийд сурталчлан таниулж байна.

FREYWILLE Монгол уламжлал шингэсэн бүтээлүүдээ танилцууллаа (фото 2)

Монголын бэлгэдэл “Дотнын анд” цувралын тухай

Монголчуудын уламжлалт нүүдэлчин соёл, түүхийн туршид морь нь энгийн нэгэн уналга төдий зүйл биш эзнийхээ дотнын анд, замын нөхөр, хүч хийморийн бэлгэдэл билээ. FREYWILLE брэнд нь энэхүү коллекцын гүн утга санааг урлагийн хэлээр илэрхийлж “Limited edition capsule collection” буюу цөөн тоогоор худалдаанд гаргаж буй нь нэг талаасаа Монголын түүх соёл шингэсэн эдлэлүүд тансаг зэрэглэлийн хэмжээнд авч үзэж буйн тод илэрхийлэл болж байна.

“Дотнын анд” коллекцын өнгө, дүрслэл бүр гүн утга агуулна. Цагаан морь нь эзэндээ ээлтэй, цог хийморь, хиргүй тунгалаг, цэвэр ариуныг бэлгэддэг. 24 каратын алтны орц нь урт удаан эдэлгээ, мөнхийн үнэ цэнийг тодорхойлох ба үүлэн хээ нь аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдралыг бэлгэддэг билээ. Түүнчлэн суурь цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэр, тогтвортой байдлын илэрхийлэл юм.

“Аз жаргалын найман морь” нь аз жаргал, амжилт, хүч чадал, хөгжил дэвшил, алсын зорилго руу тэмүүлэх хүслийг илэрхийлж буй бөгөөд дөрвөн зүг, найман зовхист эрх чөлөөтэй давхих морьд нь хүний хүсэл мөрөөдөл, боломж хязгааргүйг бэлгэдэж, аз хийморь, өөдрөг ирээдүйн бэлгэ тэмдэг болдог.

Ийнхүү морьтны соёл, дорнын бэлгэдэл, орчин үеийн урлагийн дизайныг нэгтгэсэн энэхүү коллекц нь алсын хараа, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, дөрвөн зүг найман зовхист хүрэх боломжийг илэрхийлсэн гүн утгатай бүтээл болжээ.

FREYWILLE-ийн “Alexander the Great - Writing Instruments Collection” цувралд Монгол бэлгэдлийг шингээсэн коллекц багтсанаараа манай улсын түүх, соёл, урлаг дэлхийд танилцуулагдаж байгааг ийн дуулгахад таатай байна.

Түүхэн агуу удирдагч “Alexander the Great”-ийн нэрээр нэрлэгдсэн энэхүү хүндэтгэлийн үзэг нь манлайлал, хүч чадал, алсын харааны бэлгэшээн бүтээгджээ. 14 каратын шар болон цагаан алтан хошуутай тус үзэг нь зөвхөн бичгийн хэрэгсэл төдий бус нэр төр, үнэ цэнийг тань бататгах бас нэгэн чухал хэрэглээ юм.

FREYWILLE өнгө бүр нь урлаг, бүтээл бүр нь тансаг илэрхийлэл болой.

FREYWILLE jewelry

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-2, Сентрал таур, 2 давхар

Фэйсбүүк: Freywille Mongolia

Утас: 77216888

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх