Хайх

Mongolia's Next Top Model: Хэрхэн бүртгүүлэх вэ?

Mongolia's Next Top Model: Хэрхэн бүртгүүлэх вэ?

Маш амархан

Text: Buro.Mongolia


Дэлхийн загварын ертөнцийн бүхий л стандартыг хангасан, олон төрлийн шалгуур сорилтой "America's next top model" реалити шоуны монгол хувилбар удахгүй "Боловсрол" телевизийн дэлгэцнээ гарах гэж байна

Загварын салбарт өөрийгөө нээн таниулах хүсэлтэй 16-25 насны, 170 см-аас дээш өндөр, өөртөө итгэлтэй охид, бүсгүйчүүдийг "Mongolia's next top model" нэвтрүүлэг энэ сарын 21-нээс бүртгэж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд тус реалити шоу нэвтрүүлэгт хэрхэн бүртгүүлэх тухай маш олон асуулт ирсэн юм. Тиймээс бид хамгийн их асууж байгаа зүйлсэд дэлгэрэнгүй хариулт болохуйц мэдээлэл хүргэж байна. 

Бүртгэл авах хугацаа: Арваннэгдүгээр сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 9

Хаана: "Монгол кино нэгтгэл"-ийн замын эсрэг талд "Media house"-д байрлах "Боловсрол суваг" телевизийн байранд бүртгэл явагдаж байна.

Нас: Нэвтрүүлэгт зөвхөн 16-25 насны, 170 см-аас дээш өндөртэй охид, бүсгүйчүүд оролцох боломжтой.

Та нэвтрүүлэгт бүртгүүлэх дѳрвѳн ѳѳр боломж байна. Үүнд: 

1.  Өөрийн биеэр "Боловсрол суваг" телевизийн байранд ирж бүртгүүлэх. 

2. Бүртгэлийн бүх материалаа "Монгол шуудан"-гаар илгээх. Хэрэв та анкетаа шуудангаар илгээх гэж байвал эндээс маягтыг татан авна уу. 

3. Мэдээж онлайнаар бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ хаягаар ороорой. Онлайн бүртгэлийн хэсэгт өөрийн бүтэн биеийн зураг, хоёр минутын видео бичлэгээ хуулж оруулах боломжтой.

4. Мөн та бүх материалаа info@edutv.mn хаягаар илгээж болно. Хэрэв та и-мэйл илгээхээр шийдсэн бол эндээс анкетны маягтыг татан аваарай. 

Бүрдүүлэх зүйл:

Өөрийгөө илэрхийлэх хоёр минутын видео бичлэг. Энэхүү видео нь заавал мэргэжлийн түвшинд байх шаардлагагүй бөгөөд та гар утсаараа ч чанартай бичлэг хийн илгээх боломжтой. Бичлэгийг CD, зөөврийн hard, flash disk гэх мэт бүх хэлбэрээр хүлээн авна.

Бикинитэй, бүтэн бие гарсан 20х30 хэмжээтэй зураг.

Мөн өөрийн биеэр ирж бүртгүүлэх болвол чээж зураг авахуулахад зориулж хар майк, тод биш энгийн нүүр будалттай ирнэ үү.

 

цааш үзэх