Хайх

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг Бямба, Ням гарагийн үдэш гарах боллоо

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг Бямба, Ням гарагийн үдэш гарах боллоо

Үзэгчдийн хүсэлтээр

Text: Buro.Mongolia


Монголын дараагийн топ моделийг шалгаруулахаар CBS Studios International компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевиз, Бюро 24/7 хамтран зохион байгуулж буй реалити шоу нэвтрүүлгийн хуваарь шинэчлэгдлээ

Энэ долоо хоногоос эхлэн Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг Бямба, Ням гарагийн үдэш 20:00 цагаас Боловсрол телевизээр гарах боллоо. Учир нь үзэгчид Пүрэв гарагт гарч байсан дугаарыг амралтын өдөр нэвтрүүлэх хүсэлтийг маш ихээр ирүүлсэн тул хуваарь ийнхүү шинэчлэгдэж байна. Улмаар үзэгчид  загварын ертөнцөд шинэ од нээж, Монголын дараагийн топ модель шалгаруулах сонирхолтой үйл явцыг амралтын өдөр илүү тухтай үзэх боломжтой болж байгаа юм. 

Одоогийн байдлаар нийт 16 анги гарах Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн таван анги үзэгчдийн хүртээл болж, 11 оролцогч охид өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна. Та бүхэн мөн өмнөх дугааруудыг нөхөж үзэхийг хүсвэл Боловсрол телевизийн албан ёсны Youtube хуудаснаас хүлээн авах боломжтой.

Нэвтрүүлгийн шинэ хуваарь: 

Бямба гарагт 20:00 цагт гарах дугаарын давталт нь Ням гарагийн 11:10 цагаас.

Ням гарагт 20:00 цагт гарах дугаарын давталт нь Даваа, Бямба гарагуудад 11:10 цагаас. 

Мөн нэвтрүүлгийн тоймыг Мягмар, Баасан гарагийн 20:40 цагаас хүлээн авч үзээрэй!

 

цааш үзэх