Хайх

Mongolia's Next Top Model тэмцээний ялагч тодруулах загварын шоуг шууд дамжуулна

Mongolia's Next Top Model тэмцээний ялагч тодруулах загварын шоуг шууд дамжуулна

Харин хэн түрүүлэх бол?

Text: Ж.Чинбат


Энэ өвлийн турш үзэгч бидний сэтгэлийг хөдөлгөж, тэмцээнд оролцогч охидын гоо үзэсгэлэн, хичээл зүтгэлийг үзүүлсэн Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг ялагчаа тодруулахад нэг хоног үлдлээ. Харин шилдэг гурван оролцогчоос хэн түрүүлж, Монголын дараагийн шилдэг топ моделиор шалгарах бол?

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн цорын ганц ялагчийг тодруулах 16 дах дугаарыг бид энэ ням гарагт 18:00 цагаас Боловсрол телевизээр шууд хүлээн авах болно. Боловсрол телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүл хамтран зохион байгуулж буй тус нэвтрүүлгийн сүүлчийн дугаарт зориулж томоохон хэмжээний загварын шоу зохиогдох гэж байна. Энэхүү шоунд Mongolia's Next Top Model-ын шилдэг 16 оролцогч охин загварын тайзан дээр алхаж, Говь брэнд, Michel & Amazonka, Queen Fashion House, The Muse Art House маркуудын шинэ цуглуулгууд танилцуулагдах юм. 

Анх нэгдүгээр сарын 15-нд эхний дугаараа үзэгчдэд толилуулсан Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд Монголын загварын ертөнцөд ажиллаж буй гол уран бүтээлчдийг нэгтгэсэн 15 дугаар хийж, Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ гэсэн шилдэг гурван оролцогч охин үлдээд байгаа билээ. 

Бид Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн өмнөх 15 дугаарын үндсэн зураг авалтуудыг нийтлэхдээ уншигчдаасаа "Танд хэний зураг илүү таалагдаж байна вэ" гэх санал асуулгыг 10 удаа явуулсан байгаа. Эдгээр санал асуулгын нийлбэр дүнгээр уншигчид Ю.Балжидмаад 2470, Б.Цэрэндолгорт 1795, Т.Номин-Эрдэнэд 3295 санал өгчээ. Одоо харин тэднээс хэн нь Монголын дараагийн топ модель болох бол? Та дэмжиж байгаа хүндээ саналаа өгөөрэй. 

Ю.Балжидмаа
Санал өгөх
Ю.Балжидмаа
Б.Цэрэндолгор
Санал өгөх
Б.Цэрэндолгор
Т.Номин-Эрдэнэ
Санал өгөх
Т.Номин-Эрдэнэ


цааш үзэх