Хайх

Наоми Кэмпбеллд зургаан сарын хорих ял оноожээ

Наоми Кэмпбеллд зургаан сарын хорих ял оноожээ

Нөхцөлтэй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Английн супермодель гэрэл зурагчин уруу дайрсан хэргээр Италийн тэргүүн прокуророос шийтгэл сонсжээ

2009 онд Кэмпбелл хуучин найз залуу Владислав Доронины хамт Сицилийн ойролцоох Липари арал дээр амарч байх үед энэхүү таагүй явдал болсон юм. Зураглаач Гаэтано ди Жованнигийн дуранд өртсөнөө анзаарсан загвар өмсөгч шууд түүн рүү дайрчээ. Кэмпбелл түүнийг цүнхээрээ цохисноор нүдийг нь гэмтээсэн хэрэг гарсан юм.

Зургаан жилийн өмнө загвар өмсөгчийн хуульчид ди Жованнитай тохиролцож чадсан бөгөөд хэргийг шүүх хурал уруу оруулалгүйгээр хохирогчийн сэтгэл санаа болон гэмтлийг нөхөн барагдуулах мөнгө олгож байсан юм. Гэвч прокурор Франческо Массара энэ хэргийг зүгээр орхихыг хүсээгүй тул удаан хугацааны турш хэрэг дээр ажилласны эцэст алдарт бүсгүйд буруутгасан ял оноожээ.

Мэдээж загвар өмсөгч ба түүний хуульч энэ шийдвэрийг давж заалдахаар зэхэж байгаа хэдий ч энэ талаар ямар нэгэн мэдэгдэл одоогоор өгөөгүй байна.

Уг явдал нь Кэмпбеллийн үйлдсэн анхны хэрэг биш гэдгийг сануулъя. Түүний папарацци болон гэрийн үйлчлэгчдээ гаргасан түрэмгий үйлдлийн талаарх мэдээ хэвлэл мэдээллээр нэг биш удаа тархаж байсан. Зөвхөн хуульчдын багийн ачаар л тэр хэргээс үргэлж мултарч чаддаг билээ.

цааш үзэх