Хайх

Наоми Кэмпбеллийн 30 жилийн карьер дахь шилдэг зураг авалтууд

Наоми Кэмпбеллийн 30 жилийн карьер дахь шилдэг зураг авалтууд

1980-аад оноос 2000-аад он хүртэлх хугацаанд

Text: Buro.Mongolia


Зураг:

Taschen хэвлэлийн газар Наоми Кэмпбеллийн тухай "Naomi" нэртэй ном гаргажээ. Тус номонд загвар өмсөгчийн 30 жилийн карьер дахь шилдэг зураг авалтууд багтсан байна. Тэр дунд Хельмут Ньютон, Стивен Мейзел, Эллен фон Унверт, Питер Линдберг, Паоло Роверси, Жан-Поль Гуд болон бусад алдартай гэрэл зурагчдын бүтээлүүд бий.

Зураг авалтуудын зэрэгцээ номонд Наоми өөрийн ажлын талаарх дурсамжуудыг өгүүлсэн бөгөөд ингэхдээ тэрээр Карл Лагерфельд, Аззедин Алайя болон Жанни Версаче зэрэг агуу дизайнеруудыг санан дурсжээ.

"Энэ бүх материалыг нэг дор цуглуулахад хэдэн жил шаардагдлаа. Бид яарахыг хүсээгүй. Харин хамтран ажиллах завшаан олдсон гайхалтай хүмүүстээ зүй ёсны хүндэтгэлээ үзүүлэхийг л чухалчиллаа" хэмээн Наоми номын талаар ярьсан байна.

"Naomi" номыг ойролцоогоор $130 үнээр Taschen компанийн вебсайт дээрээс худалдан авах боломжтой.

Наоми Кэмпбеллийн 30 жилийн карьер дахь шилдэг зураг авалтууд (фото 1)

Наоми Кэмпбеллийн 30 жилийн карьер дахь шилдэг зураг авалтууд (фото 2)

Наоми Кэмпбеллийн 30 жилийн карьер дахь шилдэг зураг авалтууд (фото 3)

Наоми Кэмпбеллийн 30 жилийн карьер дахь шилдэг зураг авалтууд (фото 4)

Наоми Кэмпбеллийн 30 жилийн карьер дахь шилдэг зураг авалтууд (фото 5)

 

цааш үзэх