Хайх

Наоми Кэмпбеллийн Лондон дахь номын нээлт

Наоми Кэмпбеллийн Лондон дахь номын нээлт

Баяр хүргэе!

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Даваа гарагийн үдэш Лондон хотод Наоми Кэмпбеллийн намтар номын нээлт болж өнгөрлөө. Арга хэмжээнд 1990-ээд оны бүхий л алдартнууд хүрэлцэн ирсэн харагдана

Хоёр долоо хоногийн өмнө домогт загвар өмсөгч Наоми Кэмпбелл өөрийн намтар номоо худалдаанд гаргасан билээ. Түүний гучин жилийн турш бүтээсэн загварын мэргэжлийн туршлагыг илтгэх гэрэл зургууд нийтдээ хоёр боть ном болон гарчээ. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан Наоми томоохон үдэшлэг зохион байгуулж, 1990-ээд онд алдрын оргилдоо хүрч байсан үзэсгэлэнт бүсгүйчүүд ба залуусыг урин дуудлаа. Хүрэлцэн ирсэн зочид дунд мэргэжил нэгт Ева Герцигова ба Эрин О'Коннор, Наомигийн ээж Наоми Валери, алдарт зурагчин Марио Тестино, дизайнер Кристофер Бейли, Бой Жорж, Маноло Бланик ба Берни Экклстоун нар байлаа. Лондон хот дахь Burberry-гийн бутикэд явагдсан тус үдэшлэгийн өмнө Наоми мөн Нью-Йоркод номынхоо нээлтийг хийгээд амжсан байгаа. Тэр үед супермодел бүсгүйд баяр хүргэхээр Ума Турман, Ники ба Пэрис Хилтон, Белла Хадид болон Венди Уильямс нар хүрэлцэн ирсэн юм.


"Би аливаад чин сэтгэлээсээ ханддаг ба юм нууж мэддэггүй хүн. Тийм болохоор миний амьдрал тэртэй, тэргүй дэлгээстэй ном мэт байдаг" хэмээн Наоми нээлтийн үеэр хэлжээ. Энэхүү хоёр боть ном нь нийлээд 1250 фунтын үнээр зарагдах бөгөөд мянган хувь хэвлэгдсэн гэнэ. Мөн дээрх бүх ном загвар өмсөгчийн жинхэнэ гарын үсэгтэй байх ажээ.

Наоми Кэмпбеллийн Лондон дахь номын нээлт (фото 1)Наоми Кэмпбеллийн Лондон дахь номын нээлт (фото 2)

Наоми Кэмпбеллийн Лондон дахь номын нээлт (фото 3)

Наоми Кэмпбеллийн Лондон дахь номын нээлт (фото 4)

Наоми Кэмпбеллийн Лондон дахь номын нээлт (фото 5)Наоми Кэмпбеллийн Лондон дахь номын нээлт (фото 6)

Наоми Кэмпбеллийн Лондон дахь номын нээлт (фото 7)

цааш үзэх