Хайх

Нууц ажилтан: Diane von Furstenberg-д зориулсан Питер Линдбергийн богино хэмжээний кино

Даалгавар биелэгдэх боломжтой

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Diane von Furstenberg-д зориулсан богино хэмжээний киноны найруулагчаар Питер Линдбег ажиллалаа. Харин киноны гол дүрд нууц ажилтан Карли Клосс тоглолоо

Diane von Furstenberg-ийн намар-өвлийн цуглуулгад зориулсан сурталчилгааны анхны зургууд өнгөрсөн сард нийтлэгдсэн билээ. Тэгвэл саяхан Питер Линдбергийн Secret Agent нэртэй богино хэмжээний кино олонд дэлгэгдэж, сурталчилгааг бүтнээр нь үзэх боломжтой боллоо. Үүнд нууц ажилтан Карли Клосс өндөр зэрэглэлийн нууцлалтай, маш чухал даалгавар биелүүлж байгаа бөгөөд тэрбээр бусдад танигдахгүйн тулд Diane von Furstenberg-ийн шинэ цуглуулгын хувцсыг олон удаа сольж буйгаар гардаг. Харин папараццийн дурангаас нуугдахад брэндийн тэмдэгт Secret Agent цүнх түүнд туслах болно.

цааш үзэх