Хайх

PEKASO - Хайраар урлан бүтээгчид

PEKASO - Хайраар урлан бүтээгчид

Pekaso брэндийн үлгэрийн ертөнцөөр хамт аялцгаая!

Text: Buro.Mongolia


Өхөөрдөм бяцхан найзууд аа,

Монголын хүүхдийн хувцасны брэнд болох PEKASO-г хайраар хэрхэн урлан бүтээдгийг та нар мэдэх үү. Хаалгаар нь оронгуут миний, чиний зурсан зургуудтай өнгө өнгийн гоёмсог даашинзууд, хөвгүүдэд зориулсан дэгжин загварууд, тэр ч байтугай хайртай "найзууд" болох нохой, муурны хувцаснууд PEKASO брэндийн дэлгүүрт бий. Аа, харин энэ дэлгүүрийн арын хэсэгт урлан бүтээгч ах, эгч нар маань хүүхдүүд биднийг хөөрхөн болгох ажлаа хийж байгаа тул хамаагүй үймүүлж болохгүй шүү. Тэнд PEKASO-Хайраар урлан бүтээгчдийн үйлдвэр бий. Ингээд та нартаа PEKASO-Хайраар урлан бүтээгчдийн үлгэрийн мэт ертөнцөөр аялах энгийн зургаан дүрмийг танилцуулъя.

Найз аа, чи зураг зурах дуртай, тийм үү? Хөөрхөн булцгар гараараа ээжийгээ хамгийн хөөрхнөөр, аавыгаа машинаа жолоодож байгаагаар, ах, эгч, дүүтэйгээ аз жаргалтайгаар инээлдэж суугаагаар өөрийгөө бас зурдаг уу? Аальхан багын найзуудтайгаа айл гэр болж тоглодгоо улаан, шар, цэнхэр, ногоон, ягаан гээд хамгийн гоё өнгөөр зурах дуртай л биз дээ. Тийм бол найз минь тэр зургуудаа PEKASO брэндийн Хайраар урлан бүтээгч ах, эгч нар дээрээ аваад очоорой. Хүүхэд насны гэгээн мөчөө хорь, гуч, тавин жил өнгөрсөн ч эргэн дурсах дурсамжаа энд бүтээгээрэй.

PEKASO - Хайраар урлан бүтээгчид (фото 1)

 

PEKASO Монголын хүүхдийн хувцасны брэндийн дэлгүүр энэ шүү дээ. Ханан дээрх гоё зургуудыг харав уу? Дэлхийн хүүхдүүдийг хөөрхөн болгох мөрөөдөлтэй, Монголын хамгийн бяцхан загвар зохион бүтээгчид болох Х.Дөлгөөн, Х.Тогтуун хоёрын маань бүтээлүүд шүү дээ. Хаалгаар анх орж ирэхэд тань хажууд нь томоос том модны зураг, бас зургаан өнгийн бөмбөлөг байгаа биз. PEKASO брэндийн тэрхүү зургаан өнгөний дэргэд очоод хувцасныхаа хэмжээг авахуулаарай.

Одоо харин яах билээ?! Хайраар урлан бүтээгч ах, эгч нартаа зурсан зургаа өгнө. Тэгээд үлгэрийн гүнжийнх шиг гоёмсог даашинзтай болмоор байна уу, аль эсвэл өөрийнхөө зурсан машины зурагтай цамц, хослолтой болмоор байна уу. Охид, хөвгүүд минь хүссэн загвараа PEKASO-гийн ах, эгч нартаа хэлж, үеийн найзууддаа гайхуулах гоё хувцаснуудаа оёулаарай. PEKASO бол хүүхэд насны мөрөөдлийг бүтээх ертөнц.

PEKASO - Хайраар урлан бүтээгчид (фото 2)

Найзууд аа, чшш чимээгүй! бидний зурсан зургуудыг компьютерт оруулж янзалдаг принт дизайнер эгч маань ажлаа хийж байна. Хамгийн гоё зургуудаа PEKASO-Хайраар урлан бүтээгчдэд өгч амжаагүй бол яг одоо өгөөд даашинз, цамц, хослол, гэрийн халат болон унтлагын хувцасныхаа загварыг сонгож байгаарай. Хэрвээ чи хөөрхөн нохой, мууртай бол өөртөө захиалсан хувцастай өнгө ижил загварыг тэдэнд захиалах боломжтой.

PEKASO брэндийн оёдлын үйлдвэрт тавтай морилно уу. Принт дизайнер эгч маань бидний зурсан зургуудыг компьютер дээр янзлах зуур эсгүүрчин эгч захиалсан загварыг маань даавуун дээр "зурж" байна. Эсгүүр бэлэн болмогц зургийг маань дээр нь хэвлэнэ. Гоё байгаа биз?! Найзуудын маань зарим бүтээлийг даавуун дээр хэдийнэ хэвлээд бэлэн болгочихож...

Принт дизайнер, эсгүүрчин эгч нарын маань ажил дуусч оёдолчид дараагийн дамжлагыг үргэлжлүүлнэ. Оёдолчдын няхуур нямбай, хичээнгүй байдал, оёдлын машины дуу... Та нарын хэн нэгэн нь өдөржин хөлбөмбөг тоглохдоо хувцсаа урчхаад ээжээрээ оёулж байсан удаа бий юү? Хайртай барбиндаа зориулж ээжээрээ даашинз оёулсан тохиолдол ч охидод олон байдаг байх, тийм үү. Хүүхдүүдэд зориулсан хувцаснуудаа сэтгэлээ шингээн урлах оёдолчин эгч нарыг харахаар тэр л дүр зураг санаанд тань бууж байгаа биз. Харин одоо найз аа, PEKASO- Хайраар урлан бүтээгчдийн зүгээс зөвхөн чамд зориулан урласан хувцсаа PEKASO дэлгүүрээс очиж аваарай. Дэлгүүрийн худалдагч бүсгүй гоёмсог саванд хувцсыг тань хийгээд хүлээж байгаа шүү. PEKASO дээр дахин уулзацгаая.

PEKASO - Хайраар урлан бүтээгчид (фото 3)

PEKASO - Хайраар урлан бүтээгчид (фото 4)

PEKASO - Хайраар урлан бүтээгчид (фото 5)

PEKASO - Хайраар урлан бүтээгчид (фото 6)

PEKASO - Хайраар урлан бүтээгчид (фото 7)

PEKASO - Хайраар урлан бүтээгчид (фото 8)

PEKASO - Хайраар урлан бүтээгчид (фото 9)

PEKASO - Хайраар урлан бүтээгчид (фото 10)

цааш үзэх