Хайх

Ральф Лорен “Friends”-ийн Рейчел Гринд зориулж цуглуулга гаргалаа

Ральф Лорен “Friends”-ийн Рейчел Гринд зориулж цуглуулга гаргалаа

Хүн бүрийн хайртай Рейчел Гриний домогт стилийг магтан дуулжээ

Text: Buro.Mongolia


"Friends" цувралын 25 жилийн ойн баярт зориулж дизайнер Ральф Лорен Warner Bros. Consumer Products компанитай хамтран капсул цуглуулга гаргалаа. Тэрээр тус цуглуулгыг цувралын хамгийн загварлаг гол дүр болох үзэсгэлэнт Рейчел Гринд зориулан бүтээж түүний домогт стилийг магтан дуулжээ. Цуглуулгад ноосон болон судалтай хослол, хоолойтой цамц, халаат загварын пиджак, хар савхин өмд, илгэн юбка, хамба хилэн хүрэм зэрэг Рейчелийн өмсөх дуртай загварууд багтсан бөгөөд аксесуарын хувьд морин спортын сэдэвтэй бүтээгдэхүүнүүд давамгайлсан байна.

Цуглуулга есдүгээр сарын 21 ба 22 өдрүүдэд Нью-Йоркийн Bloomingdale's худалдааны төвд танилцуулагдах болно. Танилцуулгын үер Bloomingdale's дотор Friends цуврал дээр гардаг Central Perk кафе боссон байх бөгөөд бүхэлдээ 90-ээд оны уур амьсгал бий болсон байх юм. Ralph Lauren x Friends цуглуулгын худалдаа есдүгээр сарын 18-наас эхлэн Ralph Lauren брэндийн вебсайт дээр явагдах болно.

Эргэн сануулахад дизайнер Ральф Лорен Friends цувралын нэгэн ангид өөрийн биеэр тоглосон байдаг билээ.

via GIPHY

Ральф Лорен “Friends”-ийн Рейчел Гринд зориулж цуглуулга гаргалаа (фото 1)

Ральф Лорен “Friends”-ийн Рейчел Гринд зориулж цуглуулга гаргалаа (фото 2)

Ральф Лорен “Friends”-ийн Рейчел Гринд зориулж цуглуулга гаргалаа (фото 3)

Ральф Лорен “Friends”-ийн Рейчел Гринд зориулж цуглуулга гаргалаа (фото 4)

Ральф Лорен “Friends”-ийн Рейчел Гринд зориулж цуглуулга гаргалаа (фото 5)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх