Хайх

Рианна Fenty брэндийнхээ анхны загваруудыг харууллаа

Рианна Fenty брэндийнхээ анхны загваруудыг харууллаа

Мөн өөрөө модель хийжээ

Text: Buro.Mongolia


Дуучин ба дизайнер Рианна The New York Times Style Magazine сэтгүүлд зориулан Fenty брэндийнхээ анхны загваруудыг өмсөн зураг авалтад оролцсон байна.

Сэтгүүлд өгсөн богино хэмжээний ярилцлагад Рианна өөрийн гэсэн хувцас загварын брэнд үүсгэн байгуулсандаа одоо хүртэл итгэж чадахгүй байгаагаа онцолж, брэндээрээ маш их бахархаж байна гэжээ. Мөн дуучны хэлснээр тэрээр цаашид ч брэндийнхээ загваруудыг өөрөө өмсөн танилцуулах бөгөөд зарим загваруудыг зөвхөн онлайнаар худалдаалах аж.

Сануулж хэлэхэд Рианна Fenty брэндийг LVMH групптэй хамтарч үүсгэн байгуулсан ба эмэгтэй, эрэгтэй болон хүүхдийн хувцас, гутал, аксесуар санал болгох юм. Анхны цуглуулгын албан ёсны танилцуулга тавдугаар сарын 22-нд болно.

 

 

 

 

 


 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх