Хайх

Олсен эгч дүүс шүүхэд ирсэн гомдолд хариу өглөө

Олсен эгч дүүс шүүхэд ирсэн гомдолд хариу өглөө

Бүх юм дөнгөж эхэлж байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг: GettyImages

Алдарт эгч дүүс компанийнхаа дадлагын ажилтнуудад цалин олгоогүйн улмаас үүссэн маргаан үргэлжилсээр байна. Олсений компани болох Dualstar Entertainment хариу мэдэгдэл гаргаж, буруушаасан бүх гомдлыг үгүйсгэлээ

"Юун түрүүнд Dualstar Entertainment нь бүх ажилчид болон хамтрагчидтайгаа холбогдох хуулийн дагуу шударга зарчим баримталж ажилладаг гэдгийг хэлмээр байна. Бид Dualstar-ын эсрэг гаргасан гомдлуудыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд өөрсдийгөө эхний ээлжинд шүүхийн өмнө хамгаалж, харин дараагаар нь хэвлэл мэдээлэлд мэдэгдэх болно. Бид энэ асуудалтай холбоотой баримтуудыг шүүхэд олгосон даруй гомдол цуцлагдах болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн Dualstar-ын төлөөлөгч Аннет Вульф мэдэгдлээ.

Гомдол гаргагч Шахиста Лалани нь 2012 онд хагас жилийн хугацаатайгаар The Row брэндэд дадлага хийсэн аж. "Би гурван хүний үүргийг гүйцэтгэдэг байсан ба удирдлагатай өдөр шөнөгүй холбоотой байх шаардлага гардаг байлаа. Би оройноос эхлээд л маргаашийн хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг шуудангаар авдаг байлаа" гэж бүсгүй ярсан юм. Лалани ажлын хэт их ачааллаас болж эмнэлэгт хүртэл хэвтэж байсан хэдий ч байгууллагаасаа ямар ч нөхөн төлбөр аваагүй гэнэ.

цааш үзэх