Хайх

Шинэ жилээр өмсөх хамгийн классик даашинзыг NOÉMI брэндээс

Шинэ жилээр өмсөх хамгийн классик даашинзыг NOÉMI брэндээс

Text: Б.Энххүслэн


NOÉMI-гийн арт директор Э.Номинчулуун буюу Нона нь хүмүүс худалдан авалт хийх бүртээ ардаа ямар үр дагавартай байдгийг анзаарч, хувцас авсан даруйдаа сонирхол нь буураад хаядаггүй байгаасай гэсэндээ энэхүү брэндээ үүсгэн байгуулж байсан. Тэд одоо загвар тус бүрээ удаан хугацааны турш эдлэгдэх чанартай, мөн өдөр бүр өмссөн ч уйдахааргүй сонгодог хэв маягаар урлаж байна. Брэндийн танилцуулж буй шинэ жилийн капсул цуглуулга ч мөн адил классик өнгө аясаа алдаагүй хэр нь хээнцэр болжээ. Баярын арга хэмжээндээ гоёчхоод л үзмэр шиг хадгалмааргүй байгаа хүмүүст зориулан өдөр тутамдаа ч гэсэн өмсөх боломжтой сонголтыг NOÉMI санал болгож байна.

Тус брэнд нь зөвхөн ноолууран загварууд санал болгодог. Хөвөн зөөлөн, хөнгөн, үрчийж нугалардаггүй, агаар солилцдог гэх зэрэг ноолуурын давуу талууд олон. Мөн энэ нь байгалиас гаргаж авдаг материалууд дундаа хамгийн дээд зэрэглэлийн ангилалд багтдаг, домогт Юбер Де Живаншигийн хэлдгээр шик эмэгтэйг бүтээх гол үндэс билээ.


МИНИМАЛ БӨГӨӨД ТАНСАГ

Капсул цуглуулгад багтсан үл ялиг сул загвартай атлаа бэлхүүсээрээ нарийссан, илүүц оёдол, элдэв чимэггүй даашинзыг бид онцолж байна. Энэхүү даашинз нь шагай татсан урттай тул биеийг уртасгасан мэт харагдуулж, мөн ноолуурын хөнгөн зөөлөн байдал үдшийн турш тав тух мэдрүүлэх болно. Хэлбэр силуэтийн хувьд нэлээд минимал гэдэг утгаараа баярын арга хэмжээндээ өндөр өсгийт, гял цал аксесуартай загварчилж, харин бусад үеэр тейлор пиджак, үргэлж өмсдөг лофер гуталтайгаа хослуулан ажил хэрэгч төрхөө бүрдүүлээрэй. Тус даашинз нь танд хар болон цагаан өнгөний сонголттойгоор хүрч байна.


РОМАНТИК МИНИ

Эртний Ромын хэв маягийг санагдуулам нөмрөгтэй мэт харагдах энэхүү богино даашинз танд маш эмэгтэйлэг, романтик мэдрэмж төрүүлнэ. Богино хормой бол хавар-зун 2022 улирлаас эхлэн тогтсон хамгийн том чиг хандлагуудын нэг бөгөөд одоо ч ноёрхсоор байна. Түүнчлэн NOÉMI-гийн зүгээс энэхүү загварыг оны хамгийн эрэлттэй бөгөөд тансаг аксесуар болох тохой давсан урт бээлийтэй загварчлахыг зөвлөлөө.


ОРЧИН ЦАГИЙН ГОТИК

Классик болон секси хэв маягийн нандин уялдаа уг даашинз дээр тусгалаа олжээ. Энэхүү загварыг мөнгөн зүүлт, тод ягаан өнгийн арьсан бээлий, хурц ирмэгтэй муурын нүдэн нарны шилтэй хослуулснаар төрх бүхэлдээ орчин үеийн готик мэдрэмж төрүүлэхүйц болсон байна. Олон төрлийн стиль туршиж, нэг хэвдээ баригдахыг хүсдэггүй эмэгтэйчүүд анхааралдаа аваарай.


БУСАД ЗАГВАРУУД

Шинэ жилээр өмсөх хамгийн классик даашинзыг NOÉMI брэндээс (фото 7)
Шинэ жилээр өмсөх хамгийн классик даашинзыг NOÉMI брэндээс (фото 8)
Шинэ жилээр өмсөх хамгийн классик даашинзыг NOÉMI брэндээс (фото 9)
Шинэ жилээр өмсөх хамгийн классик даашинзыг NOÉMI брэндээс (фото 10)
Шинэ жилээр өмсөх хамгийн классик даашинзыг NOÉMI брэндээс (фото 11)
Шинэ жилээр өмсөх хамгийн классик даашинзыг NOÉMI брэндээс (фото 12)
Шинэ жилээр өмсөх хамгийн классик даашинзыг NOÉMI брэндээс (фото 13)

NOÉMI

Хаяг: ХУД, 18-р хороо, Юник центр, 304 тоот

Утас: 90101111

Facebook: NOEMI

Instagram: @noemiofficial.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх