Хайх

Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа

Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа

Тэдний гурав дахь хамтрал

Text: Э.Цовоо


Converse болон Swarovski брэнд дахин хамтарч, Chuck 70 Low ба Chuck 70 Hi загваруудын болор талст шигтгээтэй шинэ хувилбаруудыг танилцууллаа. Энэхүү цуглуулга нь тэдний гурав дахь хамтрал юм. Өнгөрсөн жил Chuck 70 De Luxe болон Run Star Trainer загваруудыг шинэчлэн худалдаанд гаргаж байсан билээ. 

Харин тэдний танилцуулсан энэ удаагийн загварууд нь Converse-ийн уламжлалт ретро хэв маягийг хадгалсан атлаа илүү боловсронгуй, гоёмсог өнгө аястай болжээ. Өнгө, материалын хувьд Chuck 70 Low нь хар өнгөтэй, Chuck 70 Hi нь vintage white буюу шаргал цагаан өнгөний сонголттой ба хоёр загвар хоёул бүхэлдээ гялалзсан болор талст шигтгээгээр бүрхэгдсэн байна. 

Шинэ цуглуулга тавдугаар сарын 2-ны өдрөөс Nike SNKRS платформ дээр хязгаарлагдмал тоогоор худалдаалагдаж эхэлсэн ба Low загвар нь 350 ам.доллар, Hi загвар нь 450 ам.доллараар үнэлэгджээ.

Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 1)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 2)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 3)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 4)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 5)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 6)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 7)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 8)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 9)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 10)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 11)
Swarovski x Converse: Гялалзсан Chuck 70 загварууд худалдаанд гарлаа (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх