Хайх

Vogue сэтгүүлийн нүүрийг анх удаа трансжендер эмэгтэй чимнэ

Vogue сэтгүүлийн нүүрийг анх удаа трансжендер эмэгтэй чимнэ

Арванхоёрдугаар сарын шинэ дугаар

Text: Бюро 24/7


Ирэх сард Мексик болон Их Британи улсын Vogue сэтгүүл түүхэндээ анх удаа трансжендер эмэгтэйгээр нүүрээ чимэхээр болжээ. Эстрелла Васкез гэх эмэгтэй нь Мексикийн уугуул "muxes" буюу гуравдагч хүйсийн хүн хэмээн өөрийгөө тодорхойлдог байна.

Ийнхүү 120 жилийн түүхтэй Vogue сэтгүүлийн нүүрэнд 37 настай уугуул "мүший" Эстрелла Вазкезын тод өнгийн цэцэгсээр чимэглэгдсэн уламжлалт "хуипил" хувцастай, гоёмсог ягаан хатгамалтай дэвүүр гартаа барьсан гэрэл зураг гарах ажээ.

The Guardian сонины мэдээллэж буйгаар "muxes" буюу мүший нь "төрөхдөө эр хүйстэй хэмээн тодорхойлогдсон боловч бага наснаасаа эмэгтэй хүн болж өсөхийг сонгон, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн" уугуул трансжендер эмэгтэйчүүд бөгөөд тэднийг гуравдагч хүйстэн гэж нэрлэдэг байна.

Уг нэршил нь Мексик улсаас өөр орнуудад сайн танигдаагүй ч "muxes" бүлгийн хүмүүс нь Мексикийн өмнөд хэсэгт байрлах Охака болон Запотек соёлooc гаралтай томоохон уугуул нийгэмлэг юм. Цаашлаад Запотек соёл иргэншлийн хэлд хүйсийн ялгаа хэрэглэдэггүй, хүйсгүй шинж чанартай байдаг тул эрэгтэй, эмэгтэй гэсэн төлөөний нэр ашигладаггүй байна.

Vogue сэтгүүлийн нүүрийг анх удаа трансжендер эмэгтэй чимнэ (фото 1)

Харин Эстрелла Вазкез "Сэтгүүлийн нүүрийг маш олон хүмүүс харж, бүгд надад баяр хүргэсэн. Надад байгаа мэдрэмжийг тайлбарлахад үнэхээр хэцүү байна. Уйлмаар ч юм шиг" хэмээн Reuters мэдээний агентлагт сэтгэл хөдлөлөө хуваалцжээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх