Хайх

Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд

Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд

Text: Buro.Mongolia


Орчин үед хувцас худалдан авахад тухайн брэндийн маркетинг, сурталчилгаа, алдартнуудын дэмжлэг зэргээс гадна TikTok, Instagram дахь хэрэглэгчдийн сэтгэгдэл чухал байр суурь эзэлдэг болсон. Хүмүүсийн амьдаар туршиж үзээд юу нь таалагдсан, эсвэл юун дээр анхаарвал зохих талаар минут хүрэхгүй бичлэгээс товч, тодорхой мэдээлэл авч чаддаг нь хэрэглэгчдэд таалагдаад зогсохгүй бичлэгт тулгуурлаж сонголтоо хийх нь ихсэж байна. Цаашлаад эдгээр шинэ эриний загварын шүүмжлэгчдийн тусламжтай микро трендүүд бий болж, ямар брэндүүд хэрэглэгчдээ нэмж, харин ямар нь зах зээлээс шахагдах нь шийдэгдэж байгаа гэвэл хилсдэхгүй. Тэгвэл яг одоо залуучуудын дунд үнэлэгдэж буй брэндүүдтэй танилцъя.


House of Sunny

Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 1)

Санни Уильямсын 2011 онд үүсгэн байгуулсан House of Sunny брэнд нь Лондон хотод үйл ажиллагаагаа явуулдаг. 2020 онд зураач Дэвид Хокнигийн бүтээлээс сэдэвлэн гаргасан брэндийн ногоон миди даашинзаар Кендалл Женнер гоёсноор House of Sunny дэлхий дахинаа танигдаж эхэлсэн билээ. Улмаар цахим орчинд алдартай болж, хэсэгхэн хугацаанд олны анхаарлыг татаад өнгөрөх биш харин одоог хүртэл залуучууд шинэ цуглуулгаас нь туршиж үзэн сэтгэгдлүүдээ хуваалцсаар байгаа юм. Мөн House of Sunny бүх төрлийн амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалздаг, хувцасны савлагаа, боодол нь 100% хуванцар агуулаагүй, био задралд ордог бөгөөд хүлэмжийн хий бага ялгаруулдаг логистик, тээвэрлэлтийн төрлүүдээс сонголтоо хийдэг нь Z үеийнхний таашаалд нийцдэг билээ.

Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 2)
Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 3)

Girlfriend Collective

Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 4)

Тэд түлхүү спорт хувцас санал болгодог. Спорт гэхээр л улиг болсон хэдэн загваруудаар хязгаарлагддагийг Girlfriend Collective няцаахыг хичээдэг. Брэндийн гаргадаг загваруудаас хөлсөө гаргахдаа ч тэр, өдөр тутамдаа ч тэр өмсөж болдог нь хэрэглэгчдийг татдаг билээ.

Мөн Girlfriend Collective нь XXS эхлэн 6XL хүртэл хэмжээний өргөн сонголттой гэдгээрээ TikTok платформ дээр алдаршаад байгаа юм. Мөн тэд өөрсдийн ашигладаг байгальд ээлтэй түүхий эд, дахин боловсруулах технологи болоод  ёс зүйтэй ажлын байрны талаарх мэдээллийг вэбсайтаараа дамжуулан дэлгэрэнгүй, нээлттэй, тогтмол хүргэдэг байна. Зарим дэлхийд танигдсан топ брэндүүд ч уг асуудлаар тэр бүр шилэн байж чаддаггүй юм.

Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 5)
Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 6)

Miaou

Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 7)

Miaou брэнд бол анх 2017 онд үүсгэн байгуулагдаж, маш богино хугацаанд олон хэрэглэгчидтэй болж чадсан Дизайнер Алексиа Элкаимын бүтээл юм. Тус брэнд нь Парист үл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор Жижи Хадид, Кендалл Женнер, Lady Gaga, Палома Эльсессер, Алекса Деми зэрэг алдартнуудын хувцасны шүүгээг бүрдүүлээд амжжээ.

Винтэж элементүүд орсон контемпорари загвар, өндөр чанар, размерын өргөн сонголт, боломжийн үнэ зэрэг нь залуучуудыг татах брэндийн үндсэн шинж чанар нь юм. Тэдний санал болгодог корсет топууд цахим олон нийтийн сүлжээнд хамгийн их алдартай бөгөөд нарийн хийцтэй, загварлаг, биед төгс суудаг гэх сэтгэгдлийг түгээмэл хүртдэг билээ.

Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 8)
Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 9)

Skims

Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 10)

Ким Кардашьян болон Швед гаралтай бизнесмен Йенс Греде нарын хамтран үүсгэн байгуулсан Skims брэндийг мэдэхгүй хүн ховор. Тус брэнд нь дотуур хувцас, лаунж хослол, галбиржуулагч хувцас урладаг билээ. Энэ онд Skims-ийн хувцсыг туршиж үзсэн бичлэг, контентууд ихсээд зогсохгүй TikTok-ийн тренд болж чадсан юм. Тэдний минимал бөгөөд биеийн тав тухыг хангах нарийн деталиудтай, размерын өргөн сонголттой загварууд хэрэглэгчдээс магтаал, сайшаалыг хүртээд байна.

Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 11)
Яг одоо залуучуудын сонирхлыг татаж буй хувцасны брэндүүд (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх