Хайх

YSL Эди Слиманы тухай дурсамжийг арилгаж байна

YSL Эди Слиманы тухай дурсамжийг арилгаж байна

Үндсээр нь

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Удаан үргэлжилсэн харилцааг дуусгахад үргэлж гунигтай мэдрэмж төрдөг гэдгийг бүгд мэдэх байх. Үүнээс болж олон дурсамжийг цуг бий болгосон хамтрагчаа бүр мөсөн мартмаар ч үе байдаг. Яг л ийм үйлдлийг Saint Laurent-ын хамт олон хийжээ

Yves Saint Laurent загварын ордон шинэ амьдрал эхлүүлж, хуучин дурсамжаа устгахаар шийдсэн бололтой. Үүнийг бид брэндийн албан ёсны Instagram хуудаснаас олж мэдсэн юм. Тодруулж хэлбэл @ysl-ын бүх зургууд устжээ. Ганцхан зураг үлдсэн нь шинэ бүтээлч захирал Энтони Ваккареллогийн томилолтын тухай нийтлэл байлаа.

Загварын ордны энэхүү алхам тун ойлгомжгүй санагдана. Магадгүй тэд шинэ бүтээлч захиралд брэндийн түүхийг цоо шинээр эхлүүлэх боломж олгож байгаа байх. Гэхдээ тэглээ гээд Слиманы удирдлага доор өнгөрсөн дөрвөн жилийн түүхийг устгах шаардлага байсан гэж үү?

 

цааш үзэх