Хайх

Загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг үү? Alexander McQueen-ы челленжид нэгдээрэй

Загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг үү? Alexander McQueen-ы челленжид нэгдээрэй

#McQueenCreators

Text: Бюро 24/7


Зураг:

Alexander McQueen загварын ордон өөрийн албан ёсны Instagram хуудаснаа долоо хоног бүр шинэ челленж зарлаж байхаар болжээ. Ийм маягаар брэнд карантины үеэр гэртээ уйдаж буй дагагчдаа зугаацуулахаас гадна загвар зохион бүтээгч болох хүсэлтэй хүмүүсийг хөгжүүлэхийг зорьжээ.

Эхний даалгавар нь брэндийн бүтээлч захирал Сара Бертоны намар-өвөл 2019 улиралд зориулж урласан улаан сарнай мэт эсгүүртэй даашинзыг зураг болгон буулгах явдал юм. Та зурсан зургаа #McQueenCreators хэштагын хамт нийтэлснээр челленжид нэгдэх болно. Харин загварын ордны зүгээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулан өөрсдийн Instagram хуудсанд нийтлэх юм. Эхний даалгавар дөрөвдүгээр сарын 6 хүртэл явагдах тул яаравчлаарай.

Брэндийн онцолсноор цаашид челленжид "3D зураглал бүтээх, оёдлын техникт суралцах" зэрэг даалгаврууд орох аж.

Саяхан брэндийн зүгээс мөн үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөр зарласан байгаа.

 

Загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг үү? Alexander McQueen-ы челленжид нэгдээрэй (фото 1)

 

Загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг үү? Alexander McQueen-ы челленжид нэгдээрэй (фото 2)

Загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг үү? Alexander McQueen-ы челленжид нэгдээрэй (фото 3)

Загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг үү? Alexander McQueen-ы челленжид нэгдээрэй (фото 4)

Загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг үү? Alexander McQueen-ы челленжид нэгдээрэй (фото 5)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх