Хайх

Загварын дуулиант гэмт хэргийн тухай өгүүлэх “House of Gucci” киноны нээлт

Загварын дуулиант гэмт хэргийн тухай өгүүлэх “House of Gucci” киноны нээлт

Text: Buro.Mongolia


Маурицио Гуччигийн дуулиант гэмт хэргийн талаарх анхны бүрэн хэмжээний кино болох “House of Gucci”-ийн Лондон дахь нээлт арваннэгдүгээр сарын 9-ны өдөр болж өнгөрлөө. Gucci загварын ордны бэр Патриция Режанигийн дүрийг бүтээсэн дуучин, жүжигчин Леди Гагагийн нил ягаан өнгийн, мэдээж хэрэг Gucci брэндийн даашинз болон түүний нэрийн хуудас болсон платформон ултай гуталнаас бүрдсэн төрх улаан хивсийг чимлээ. Харин аксесуарын хувьд тэрээр Tiffany & Co ордны цагаан алт болон 18 каратын алтны орцтой бөгж сонгон төрхөө илүү чамин болгожээ. Леди Гагагаас гадна улаан хивсний ёслолд хэзээ ч энгийн смокинг өмсдөггүй, харин өөрийн гял цал, бүтээлч төрхөө гайхуулдаг Жаред Лето мөн оролцлоо. Энэ удаад тэрээр номин ногоон өнгийн, V энгэртэй, хилэн хослол өмсөж, торгон алчуур, очир алмазан зүүлт болон зүрхэн хэлбэртэй клач цүнхийг аксесуараараа сонгожээ. Харин “House of Gucci”-ийн гол дүрд тоглож буй жүжигчин Адам Драйвер классик хэв маягаа хадгалан хар хөх өнгийн смокингоор төрхөө бүрдүүлсэн байна.

Эдгээр жүжигчдээс гадна арга хэмжээнд киноны бусад дүрүүдийг бүтээсэн Сальма Хайек (Пина Ауриемма), Мадалина Генеа (Софи Лорен), Жереми Айронс (Родольфо Гуччи) нар оролцсон юм.

Загварын дуулиант гэмт хэргийн тухай өгүүлэх “House of Gucci” киноны нээлт (фото 1)
Загварын дуулиант гэмт хэргийн тухай өгүүлэх “House of Gucci” киноны нээлт (фото 2)
Загварын дуулиант гэмт хэргийн тухай өгүүлэх “House of Gucci” киноны нээлт (фото 3)
Загварын дуулиант гэмт хэргийн тухай өгүүлэх “House of Gucci” киноны нээлт (фото 4)
Загварын дуулиант гэмт хэргийн тухай өгүүлэх “House of Gucci” киноны нээлт (фото 5)
Загварын дуулиант гэмт хэргийн тухай өгүүлэх “House of Gucci” киноны нээлт (фото 6)
Загварын дуулиант гэмт хэргийн тухай өгүүлэх “House of Gucci” киноны нээлт (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх