Хайх

Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт

Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт

Text: Б.Энххүслэн


90-ээд оны “хүүхэд” би бага байхдаа ээжийнхээ АНУ-аас авчирсан загварын сэтгүүлүүдийг унших их дуртай байлаа. Өнгөлөг зургуудыг нь хуудас эргүүлэн ажиглахдаа таалагдсан заримыг нь хайчлан аваад постер мэт ханандаа наадаг байсан сан. Тэр дунд харин Guess брэндийн үзэсгэлэнт эмэгтэйчүүдтэй авхуулсан зураг авалтууд нэлээдгүй харагдана. Одоо бодоход тухайн үеийн Guess-ын сурталчилгаанд Клаудиа Шиффер, Жижи Хадид, Адриана Лима гэхчлэн томоохон моделиуд оролцож өөрсдийн шийдэмгий, секси зураг авалтын хэв маягаараа зах зээлдээ ялгарч чаддаг байжээ. Тэгвэл тус брэнд нь үүсгэн байгуулагдаад аль хэдийнээ 42 жил болсон байна. Guess-ын хувцас дэлхийн 80 гаруй улсаар худалдаалагддаг бөгөөд Монголд ч мөн албан ёсны эрхтэйгээр яг нэг жилийн өмнө нээгдсэн билээ. Энэ хугацаанд брэндийн монгол дахь салбар 5,000 орчим үнэнч хэрэглэгчидтэй болоод зогсохгүй ирэх жилүүдэд цар хүрээгээ тэлэн салбар дэлгүүрээ нээхээр ажиллаж байна.

Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 1)

Тэгвэл Монгол дахь Guess дэлгүүр нэг жилийн ойн баяраа тохиолдуулан үйлчлүүлэгчдэдээ зориулан урамшуулалтай худалдаа зарлажээ. Есдүгээр сарын 24-ны өдрийг дуустал Guess-ээс нэг худалдан авалт хийгээд хоёр дахь бараагаа 50% хямдруулан авах боломжтой бол 25-ны өдрөөс энэ сарыг дуустал бүх загварууд 10-50% хямдралтай үнээр худалдаалагдахаар болжээ.


GUESS БРЕНДИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД


1. Guess-ын анхны цуглуулга гурван цагийн дотор зарагдаж дууссан

Guess 1981 онд ах дүү Марсиано нарын санаачилгаар үүсгэн байгуулагдаж байжээ. Тухайн үед жийнсэн хувцасны брэндүүд олон тоогоор үйл ажиллагаагаа явуулж байсан тул анхны алхмаа тус материалын хувцсаар хийнэ гэдэг зах зээлд хөлөө олоход эрсдэл дагуулж байлаа. Гэсэн ч Guess Мерилин Монрогоос урам зориг аван цайралттай, skinny загварын жийнсээр дебютээ хийсэн юм. Анхны гаргасан загвараасаа 30 орчим ширхгийг Bloomingdale's дэлгүүрт байршуулсан нь ердөө гурван цагийн дотор зарагдаж байжээ.

Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 2)

2. “Back to the Future” киноны Марти Макфлай Guess-ын жийнсэн хүрмийг өмссөн

“Ирээдүй рүү буцсан нь” хэмээх сэтгэлд хоногшсон киноны гол дүр болох Марти Макфлай жийнсэн хүрэм, өмдний хослолыг биеэсээ ер салгадаггүй. Тэгвэл 1980-аад оны хэв маягтай энэхүү хослол нь Guess брэндийнх байжээ. Тухайн үед “Back to the Future” бүтээлийн хандалт нэмэгдэхийн хэрээр брэндийн нэр хүнд ч мөн өсөж олны дунд улам танигдсан түүхтэй.

Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 3)

3. Жижи Хадид анх Guess-ын зураг авалтад орж байсан

Загварын салбарын топуудын нэгт багтах Жижи Хадид анхны зураг авалтаа Guess-ын сурталчилгааны ажлаар эхэлж байжээ. Брэндийн хамтран үүсгэн байгуулагч Пол Марсиано ердөө хоёрхон настай Жижид Guess-ын хүүхдийн хувцасны сурталчилгаанд оролцох санал тавьж байсан юм. Марсиано Жижигээр ч зогсохгүй Адриана Лима, Ева Герцигова, Кейт Аптон гэхчлэн салбартаа танигдсан өнөө цагийн супер оддыг карьерынх нь дөнгөж эхэн үед нээж илрүүлэн зураг авалтдаа оролцуулахаар сонгож алдар нэрд хүргэж байсан удаатай.

Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 4)

4. Guess-ын гаргадаг нийт жийнсэн хувцасны 20% дахин боловсруулсан материалаар хийгдсэн

Тус брэнд нь 2020 оноос эхлэн үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн зорилт руу чиглүүлэхээр анхаарч Guess Eco цуглуулгыг гаргаж эхэлсэн билээ. Ингэснээр брэндийн нийт жийнсэн хувцасны 20 гаруй хувийг үйлдвэрлэлийн явцад илүү бага ус зарцуулдаг, дахин боловсруулсан түүхий эд материалаар хийгдсэн деним загварууд эзлэх болсон юм.

Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 5)

5. Guess-ын цуглуулга дур булаам, романтик хэв маягийг түгээдэг

Guess үүсгэн байгуулагдсан цагаасаа л модерн шик хэв маягийг чиг болгон баримталж хувцасныхаа загварыг гаргасаар ирсэн. Тэр дундаа жийнсэн загварууд нь Guess-ын бусдаас ялгарах онцлог нь болж чаддаг. Тэд сонгодог mom жийнснээс эхлэн орчин үеийн чиг хандлагад нийцсэн деним богино топ хүртэл санал болгодог билээ.

Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 6)

Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 7)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 8)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 9)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 10)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 11)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 12)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 13)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 14)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 15)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 16)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 17)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 18)
Жижи Хадидын карьер Guess-ын зураг авалтаас эхэлсэн: Тус брэндийн тухай 5 баримт (фото 19)

Guess Mongolia

Хаяг: Хүннү молл худалдааны төвийн В1 давхарт

Холбогдох утас: 7745-5555

Вэбсайт: btf.mn

Facebook: Guess Mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх