Хайх

Жижи Хадидын оролцсон Versace-гийн шинэ сурталчилгаа

Жижи Хадидын оролцсон Versace-гийн шинэ сурталчилгаа

Давслаг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жижи Хадид, Наташи Поли ба Ракель Циммерман нар Итали брэндийн шинэ цуглуулгын сурталчилгаанд оролцлоо

Хэдэн хоногийн өмнө Донателла Версаче хувийн Instagram хуудас нээж, Жижи Хадидтай хамт авахуулсан анхны зургаа нийтлэсэн билээ. Уг зургаас бид загвар өмсөгч бүсгүй сурталчилгааны зураг авалтад оролцож буйг таамагласан юм. Харин саяхан брэндийн шинэ сурталчилгааны албан ёсны хувилбар сүлжээгээр тархаж, бидний таамаглал үнэн болж таарлаа. Жижи Хадид, Наташа Поли ба Ракель Циммерман нар Калифорнийн томоохон давст нууранд очиж, зурагчин Стивен Кляйны дуранд өртлөө. Хунгарласан цас санагдуулам давсан овоохойн дээр моделиуд Versace-гийн хавар-зун 2016 цуглуулгыг танилцуулж байлаа.

Жижи Хадидын оролцсон Versace-гийн шинэ сурталчилгаа (фото 1)Жижи Хадидын оролцсон Versace-гийн шинэ сурталчилгаа (фото 2)

цааш үзэх