Хайх

Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон

Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон

Text: Buro.Mongolia


Тод, өнгөлөг хувцаслах дуртай ч хэрхэн хувцасны шүүгээгээ шинэчилж, ямар төрх бүрдүүлэхээ мэдэхгүй байгаа бол ногоон өнгөнөөс эхлэхийг санал болгоё. Ногоон өнгө дулаан зуны улирал болон байгаль орчинг төгс илэрхийлэхийн сацуу шинэ мянганыхан буюу Z үеийнхний бэлгэ тэмдэг нь болоод байгаа юм. Тиймдээ ч Instagram тавцан тод, неон ногоон өнгийн туяануудаар дүүрч байна.

Тухайлбал, өнгөлөг стильтэй модель Эльза Хоск сул эсгүүртэй, неон ногоон пиджакийг даашинз шиг болгон загварчилсан бол Францын нөлөө бүхий загварын инфлюэнсерүүдийн нэг Камиль Шагие ногоон брюкэн өмдийг өдөөр чимэглэсэн топтой хослуулж үдэшлэг болон хүлээн авалтын хэв маягийг бүрдүүлжээ. Түүнчлэн энэхүү өнгө нь бор арьсыг илүү ялгаруулж харагдуулдаг тул зуны амралтаараа хөдөөгөөр аялаад ирсэн хүмүүст маш тохиромжтой.

Ногоон өнгийг улбар шар, ягаан эсвэл нил ягаан өнгийн туяануудтай хослуулах нь өнгөлөг атлаа зөөлөн төрхийг бий болгодог бөгөөд зөвхөн хувцсаар гэлтгүй цүнх, гутал, нарны шил зэрэг аксесуаруудаар ч мөн бүрдүүлэх боломжтой.

Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 1)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 2)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 3)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 4)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 5)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 6)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 7)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 8)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 9)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 10)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 11)
Зун дуусахаас өмнө сонгох өнгө: Тод, неон ногоон (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх