Хайх

Зургаан өөр дүрд хувирсан Кендал Женнер Reserved брэндийн богино кинонд

Зургаан өөр дүрд хувирсан Кендал Женнер Reserved брэндийн богино кинонд

Намар-өвөл 2019

Text: Buro.Mongolia


Загвар өмсөгч Кендалл Женнер Польшийн Reserved брэндийн намар-өвөл 2019/20 улирлын сурталчилгаанд гол дүр бүтээжээ. Ciao Kendall! нэртэй сурталчилгааны зохиолчоор Канадын загварын найруулагч Гордон Фон Штайнер ажилласан бөгөөд сурталчилгаанд зориулан тэрээр хэд, хэдэн хэсгээс бүрдэх сюрреал зохиол бичсэн байна.

Сурталчилгааны нэг хэсэгт Кендалл 1964 оны "Marriage Italian Style" кино дээрх Софи Лореныг санагдуулах бол өөр нэгэн хэсэгт яг л 1994 оны "Léon: The Professional" киноны Натали Портман шиг харагдана.

Өмнө нь Reserved брэндийн нүүр царайгаар Кейт Мосс болон Синди Кроуфорд нар ажиллаж байсан билээ.

Зургаан өөр дүрд хувирсан Кендал Женнер Reserved брэндийн богино кинонд (фото 1)

Зургаан өөр дүрд хувирсан Кендал Женнер Reserved брэндийн богино кинонд (фото 2)

Зургаан өөр дүрд хувирсан Кендал Женнер Reserved брэндийн богино кинонд (фото 3)

Зургаан өөр дүрд хувирсан Кендал Женнер Reserved брэндийн богино кинонд (фото 4)

цааш үзэх