Хайх

Зуун, зуун дамжсан загварын түүх Хувцасны Институтын шинэ үзэсгэлэнд

Зуун, зуун дамжсан загварын түүх Хувцасны Институтын шинэ үзэсгэлэнд

Шилдэг бүтээлүүд

Text: Бюро 24/7


Зураг:

Анна Винтурын үзэсгэлэнд даашинзны хувьсалыг харуулж, зуун, зуун дамжсан загварын замналыг ойлгуулж, цуглуулгад орсон бүтээлүүдийг дэлгэнэ

Өчигдөр Метрополитен музей намрын үзэсгэлэнгийнхээ нэрийг зарлажээ. Энэхүү үзэсгэлэн нь Анна Винтурын Хувцасны Институтид зохион байгуулагдах юм байна. "Masterworks: Unpacking Fashion" нэртэй уг үзэсгэлэнд XVIII зуунаас эхлэн өнөөдрийг хүртэлх хувцасны түүхийг харуулах болно.

Загвар хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирснийг харуулахын тулд үзэсгэлэнгийн эрхлэгч Жессика Риганы сонгосон 60 гаруй бүтээл дэлгэхээр зэхжээ. Үүний тулд Жессика нийт мянга гаруй загвараас  хамгийн шилдэг бүтээлүүдийг сонгох шаардлага гарсан байна. Тиймээс сонголт хийхэд нь түүнд Хувцасны Институтын эрхлэгч Эндрю Болтон тусалжээ.

"Бидний сонгосон бүтээл бүр өөрийн цаг үедээ шинэчлэлт хийж байсан" гэж Болтон тайлбарласан байна.

Тус үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдээс дурдвал Филип Трейси, Versace, Tom Ford, Comme des Garçons нар болон Жон Гальяногийн Maison Margiela-д зориулж хийсэн загварууд тавигдах юм.

Та үзэсгэлэнг сонирхохыг хүсвэл Нью-Йоркийн Метрополитан музейд арваннэгдүгээр сарын наймнаас хоёрдугаар сарын тавны хооронд зочлож болно. 

*Хамгийн эхэнд буй зураг: Victor&Rolf хавар-зун 2010 цуглуулгын даашинз

цааш үзэх