Хайх

Энэ зун юу худалдаж авaх вэ? Рози Хантингтон-Уайтлигийн шүүгээнээс санаа авцгаая

Энэ зун юу худалдаж авaх вэ? Рози Хантингтон-Уайтлигийн шүүгээнээс санаа авцгаая

Энэ зун худалдаж авах 18 загвар

Text: Buro.Mongolia


Загвар өмсөгч Рози Хантингтон-Уайтли сүүлийн үед хувцас загварын салбар дахь хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэгдэх болсон билээ. "Энгийн тусмаа илүү" хэмээн тодорхойлж болох гоо зүйн өндөр мэдрэмжтэй түүний Instagram хуудас болон блогоор аялах төдийд л минимализм, эмх цэгц, энгийн, тансаг гэх үгс толгойд орж ирнэ. Цагаан пиджак, хар майка, өргөн эсгүүрийн брюк өмд гээд Рози Хантингтон-Уайтлигийн хувцаслалтаас та ухаалаг минимализм стильд суралцах болно. 

Рози үргэлж цагаан, хар, завсрын өнгөөр дагнан хувцасладаггүй ба түүний шүүгээнд Bottega Veneta-гийн ногоон гар цүнх, Cult Gaia брэндийн өнгөлөг туфли ч багтдаг. Түүнчлэн тэлээ, нарны шил, торгон алчуур зэрэг төрөл бүрийн аксесуар ашиглан илүү загварлаг төрхийг бүтээдэг билээ.

Харин бид түүний хувцаслалтаас сэдэвлэн энэ зун худалдаж авах 18 загварыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү жагсаалтад сэрүүн зуны үдэш өмсөж болох нимгэн нэхмэл даашинз, ажил хэрэгч уулзалтад тохиромжтой сорочкан даашинз, торгон цамц зэрэг төрөл бүрийн загварууд багтлаа.

Энэ зун юу худалдаж авaх вэ? Рози Хантингтон-Уайтлигийн шүүгээнээс санаа авцгаая (фото 1)
Versace

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх