Хайх

Энэ оны тренд пальтог Улаанбаатарын загварлаг бүсгүйчүүд хэрхэн хослуулж байна вэ?

Энэ оны тренд пальтог Улаанбаатарын загварлаг бүсгүйчүүд хэрхэн хослуулж байна вэ?

Эмэгтэй бүрийн шүүгээнд байх ёстой сонгодог ноолууран пальто

Text: Ө.Тодгэрэл


Энэ онд ямар өнгийн, ямар эсгүүртэй пальто тренд болж байна вэ? Мөн Улаанбаатарын загварлаг бүсгүйчүүд тэдгээр пальтог хэрхэн хослуулан өмсөж байна вэ? С.Урантай хамтран бэлтгэсэн уг нийтлэлээс энэ бүгдийг олж уншаарай

Энгийн атлаа эрхэмсэг дүр төрхөөрөө олонд танигдсан С.Урантай бид уулзаж, түүний сүүлийн үеийн загварын сонголтын талаар ярилцлаа. Их хотын завгүй амьдралд өнгө нэмж буй тэрээр биед эвтэйхэн өдөр тутмын хувцас өмссөн хэдий ч, хүн бүрийн анхаарлыг татаж, цэцэг мэт өнгөлөг бас үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Түүний нууц юунд оршиж байв? Тэр нь мэдээж хэрэг сүүлийн үеийн чиг хандлага бүхий Говь брэндийн пальто юм.

Сайн чанарын, төгс хийцтэй пальтог бид намар, өвөл, мөн дахиад хавар гээд бараг жилийн бүх улиралд өмсдөг. Ямар ч төрхийг хормын зуур илүү загварлаг болгодог энэ хувцас нь жинхэнэ бүх цаг үеийн сонгодог загвар юм. Энэ улиралд дэлхийн томоохон дизайнерууд нэгэн хэвийн уйтгартай өнгөнүүдээс татгалзаж, өөдрөг уур амьсгал авчрах тод өнгийн пальтонууд санал болгосон байгаа. Тухайлбал Boss брэнд намар-өвөл 2016/17 цуглуулгадаа улбар шар, Michael Kors цайвар цэнхэр, J.Crew ягаан, харин Burberry ба Tibi загварын ордууд ногоон өнгийн пальто оруулсан байлаа. Харин эсгүүрийн хувьд ихэнх брэндүүд сүүлийн хэд хэдэн улирлын турш моод болж буй тэгш өнцөгт бүхий сонгодог хэлбэртэй, урт загвар онцолжээ.

Дэлхийн уг чиг хандлагатай Говь брэнд хөл нийлүүлэн алхаж байна. Бүтээгдэхүүний чанар, хийц мөн мэдээж хэрэг загвараараа олон улсын томоохон брэндүүдтэй эн зэрэгцэх Говь брэндийн гаргасан пантон өнгөний уусгалттай дарсны улаан, олив ногоон, цайвар саарал, улбар шар, тод цэнхэр зэрэг зуны дэлгэр цэцэгс мэт сэтгэл сэргэм пальтонууд их хотын загварлаг бүсгүйчүүдийн хараанд өртөөд байна.

Энэ оны тренд пальтог Улаанбаатарын загварлаг бүсгүйчүүд хэрхэн хослуулж байна вэ? (фото 1)

Тансаг мэдрэмж төрүүлэх минимал загвартай уг пальтонууд ямар ч хувцастай сайхан зохицно. Хэрвээ та дэлхийн street style давалгаанд хамрагдахыг хүсвэл энэ улиралд урт пальтог бага зэрэг спорт уур амьсгалд оруулахыг бид зөвлөж байна. Пальтог заавал даашинз ба өндөр өсгийт гэлтгүй, сэмэрсэн хөвөөтэй жийнсэн өмд, кет ба сул загварын цамцтай хослуулснаар та хаана ч явсан cool харагдах нь гарцаагүй. Загварлаг харагдах бас нэгэн аргачлал бол олон давхар хувцас өмсөх явдал юм. Пальто дотроо жийнсэн эсвэл савхин хүрэм өмсөх нь "галзуу" хэрэг огт биш юм шүү. Мөн сүүлийн үед гадуур хувцсаа бүслэх тренд гарсныг анхаарч, корсет маягийн эсвэл энгийн нарийн бүсээр пальтогоо бүсэлж, бусдаас нэг алхмаар түрүүлээрэй.

Энэ оны тренд пальтог Улаанбаатарын загварлаг бүсгүйчүүд хэрхэн хослуулж байна вэ? (фото 2)

Говь брэндийн пальтог хэрхэн загварчилж болохыг IFI продакшны үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулалтын шинжээч С.Уран бидэнд харууллаа. "Миний хувьд мэргэжлийн онцлогоосоо үүдэн Монголоос дэлхийд гарсан, үндэстэн дамнасан корпорацууд олноороо төрөн гарах нь улсын маань хөгжилд их ач холбогдолтой гэж хардаг. "Говь" ХК нь Монгол улсаас маань төрөн гарсан дэлхийн брэнд гэж би хүлээн зөвшөөрдөг. 2017 онд дэлхийд №1 ноолууран пальтоны үйлдвэрлэгч болно гэсэн том зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа нь гарааны бизнес эрхлэгчдэд сайн үлгэр дуурайл болж байна. Говь компанийн амжилтыг батлах хамгийн энгийн жишээ нь уг брэндийн пальтонууд юм. Дэлхийд танигдсан шилдэг брэндүүдтэй эн зэрэгцсэн бүтээгдэхүүн гаргадаг хэрнээ тэдгээрээс ойролцоогоор 2-3 дахин хямд үнээр хэрэглэгчдэд хүргэдэг Говь брэндээс би баяртайгаар худалдан авалт хийдэг. Энэ нь хэрэглэгчдийн зүгээс харахад том боломж юм" хэмээн С.Уран өөрийн сонголтыг тайлбарлалаа.

Энэ оны тренд пальтог Улаанбаатарын загварлаг бүсгүйчүүд хэрхэн хослуулж байна вэ? (фото 3)

Стилист: Ө.Тодгэрэл

Зурагчин: Э.Санчир

Зураг авалт хийгдсэн газар: CODE Patisserie&Plus Ulaanbaatar

цааш үзэх