Хайх

Шуудай цүнхнүүд

Шуудай цүнхнүүд

Мини тренд

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ улиралд шуудай хэлбэрийн цүнхнүүд загварын ертөнцөд ноёрхож байна. Эдгээр цүнх нь багтаамж сайтай тул өдөр тутмын амьдралд маш их хэрэг болохоос гадна мөн хувцастай зохицуулж өмсөхөд хялбар байх болно

Шуудай цүнхийг дангаар нь барих уу эсвэл энгийн цүнхтэйгээ хослуулах уу гэдэг асуултад дизайнерууд одоогоор тодорхой хариулт өгөөгүй байна. Dolce & Gabbana ба MM6 Maison Margiela нар худалдааны зориулалттай торгомсог эсвэл нэвт гэрэлтэх шуудайг сонгодог загварын цүнхтэй хослуулан барихыг зөвлөж байна. Харин Louis Vuitton-ы урт оосортой савхин шуудайг мөрөндөө үүрч, бие даасан аксесуар мэт ашиглах боломжтой юм. Энэ дундаас хамгийн гоёмсог загвартай нь J.W Anderson-ы урлагийн бүтээл мэт мушгиралдсан төмөрлөг бариултай жижигхэн шуудай юм. Та энэхүү цүнхийг зөвхөн өдөр тутамдаа гэлтгүй, мөн үдшийн хувцаслалтдаа тохируулан өмсөж болно.

цааш үзэх