Хайх

Стилистийн сонголт: Энэ зуны шилдэг 8 нарны шил

Text: Бюро 24/7


Футуристик Fakoshima, сонгодог Saint Laurent, модерн Retrosuperfuture зэрэг энэ зуны шилдэг 8 нарны шилийг танилцуулж байна.

Bottega Veneta

Стилистийн сонголт: Энэ зуны шилдэг 8 нарны шил (фото 1)

Эрэгтэйлэг шинж чанартай энэхүү загвар нь сонгодог авиатор шилийг орлох чадвартай.

Chanel

Стилистийн сонголт: Энэ зуны шилдэг 8 нарны шил (фото 2)

Энэхүү шилний энгийн байдал үнэхээр үзэсгэлэнтэй. Chanel атлаа ямар нэгэн тод, том логогүй, зүгээр л маш цэмцгэр.

Fakoshima

Стилистийн сонголт: Энэ зуны шилдэг 8 нарны шил (фото 3)

Эрэгтэйлэг болон модерн шинж чанаруудыг өөртөө нэгтгэсэн атлаа "муурын нүд" хэлбэртэй тул эмэгтэйлэг аяс ч бас мэдрэгдэнэ. Анхны харцаар дурлах загвар.

Givenchy

Стилистийн сонголт: Энэ зуны шилдэг 8 нарны шил (фото 4)

Ер нь л Givenchy-гийн сүүлийн цуглуулгууд бүгд нүд салгахын аргагүй үзэсгэлэнтэй байсан. Гэхдээ загварын салбарынхан Клэр Уэйт Келлер болон түүний баг хамт олны уран бүтээлийг хангалттай үнэлж чадаагүй нь тун харамсалтай.

Prada

Стилистийн сонголт: Энэ зуны шилдэг 8 нарны шил (фото 5)

Энэ Prada бол 2020 оны зуны жинхэнэ хит байх болно.

Ray-Ban

Стилистийн сонголт: Энэ зуны шилдэг 8 нарны шил (фото 6)

Өнгөрсөн жил дөрвөлжин хэлбэрийн Dior хит болсон бол энэ жил ижил хэлбэрийн Ray-Ban танд сонголт хийх боломжийг өгч байна. Үнийн хувьд илүү боломжийн, загварын хувьд ч 70-аад оны ретро аяс мэдрүүлдэг маш гоёмсог шил юм.

Saint Laurent

Стилистийн сонголт: Энэ зуны шилдэг 8 нарны шил (фото 7)

"Муурын нүдэн" хэлбэртэй шилнүүд дундаа илүү шинэлэг хийцтэй болж чадсан энэхүү загвар нь жийнсэн өмд, энгийн футболканаас салдаггүй, нүүрээ ч будах дургүй, хайхрамжгүй стильтэй атлаа эмэгтэйлэг чанараа алдахыг хүсдэггүй бүсгүйчүүдэд гарцаагүй таалагдана.

Retrosuperfuture

Стилистийн сонголт: Энэ зуны шилдэг 8 нарны шил (фото 8)

Маш өвөрмөц хэлбэртэй энэ шил нь хэр барагтаа дахин давтагдахааргүй загвартай тул бусдаас ялгарах шилдэг арга болно.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх