Хайх

Сентрал Молл 2019 оны хавар-зуны шинэ загваруудаа танилцуулж байна

Сентрал Молл 2019 оны хавар-зуны шинэ загваруудаа танилцуулж байна

Burberry, Bally, Hugo Boss болон бусад брэндүүдийн гаргасан шинэ загварууд

Text: Buro.Mongolia


Сэтгэл догдлуулсан урин зуны улирал хаяанд иржээ. Дулаан өдрүүдэд зориулан хувцасны шүүгээгээ шинэчлэхийг зорьж буй бүсгүйчүүддээ зориулан Сентрал Молл 2019 оны хавар-зуны шинэ загваруудаа танилцуулж байна.

Versace Collection

Хурц тод өнгө, сонирхолтой хээ угалз, өвөрмөц силуэт гээд онцгой бүхнийг нэг дор шингээсэн загваруудыг худалдаанд гаргадаг Versace Collection брэнд торгон оруулгатай жийнсэн хүрэм, комбинзон, тэйлор хүрэм зэргээс бүрдсэн шинэ цуглуулга танилцууллаа. Түүнчлэн гоёмсог хийцийн гар цүнх, нарны шил, арьсан тэлээ зэрэг аксесуарууд ч бас шинэ цуглуулгад багтсан байгаа.

Fabiana Filippi ба Bally

Швейцарын Bally болон Италийн Fabiana Filippi брэндүүдийг санал болгодог Sod's Boutique дэлгүүрт минимал өнгө аястай, улирлын гол трендүүдийг шингээсэн загварууд ирсэн байна. Тухайлбал өвөрмөц материалтай хүрэм, сонгодог эсгүүрийн хослол зэрэг цэмцгэр загварууд Fabiana Filippi-гийн шинэ цуглуулгад багтсан бол Bally-гийн хавар-зуны цуглуулгад лофер гутал, slingback загварын туфли, арьсан паска цүнх, футурист хэв маягтай пүүз багтжээ.

Burberry

Сентрал Моллд худалдаалагддаг алдартай брэндүүдийн нэг болох Burberry загварын ордны шинэ цуглуулгад ажил хэрэгч бүсгүйчүүд, шинэ мянганы загварлаг залуус гээд бүх насныханд тохирох загварууд багтсан байгаа. Ажил хэрэгч байдлыг илтгэх монограм хээтэй даашинз, брюк өмд, харандаа хэлбэрийн юбка, торгон цамц, өргөн загварын өмд, арьсан гар цүнх, сонгодог загварын цув зэрэг загваруудыг Burberry брэндээс олох боломжтой.

Karen Millen

Сентрал Молл 2019 оны хавар-зуны шинэ загваруудаа танилцуулж байна (фото 1)

Эрч хүчтэй, орчин үеийн эмэгтэйлэг байдлыг илтгэдэг Karen Millen брэндийн хавар-зуны цуглуулгад үдшийн гоёлд зориулсан смокинг даашинзаас эхлээд ажил хэрэгч хослол, аялал зугаалгад тохиромжтой гоёмсог wrap цамц гээд бүсгүйчүүдийн шүүгээг цогцоор бүрдүүлж чадах загварууд багтсан байна. Сентрал Молл дахь Karen Millen-ээр зочлохдоо нимбэгийн шар, хөх цэнхэр зэрэг тод өнгөтэй атлаа энгийн силуэттэй загваруудыг анхааралдаа аваарай.

Hugo Boss

Сентрал Молл 2019 оны хавар-зуны шинэ загваруудаа танилцуулж байна (фото 2)

Хэрэв та ажил хэрэгч атлаа сүүлийн үеийн чиг хандлагыг шингээсэн загварыг хүсч байвал Hugo Boss брэндийг зориорой. Hugo Boss брэндийн хавар-зуны шинэ цуглуулгад тэйлор хослол, минимал хийцийн даашинз, өвөрмөц эсгүүртэй сорочка, арьсан гар цүнх гээд орчин үеийн ажил хэрэгч бүсгүйчүүдийн сонголтод төгс нийцэх загварууд багтсан байна.

FREYWILLE

Сентрал Молл 2019 оны хавар-зуны шинэ загваруудаа танилцуулж байна (фото 3)

Урлаг, уран зургаас бүтээлч сэдэл авсан үнэт эдлэл санал болгодог FREYWILLE брэндийн гоёл чимэглэлүүд үнэ цэнээ мөнхөд хадгалж, ямар ч хувцаслалттай зохицдог давуу талтай. FREYWILLE брэндийн шинэ цуглуулгад номин цэнхэр, нил ягаан, алтлаг өнгөний хослол бүхий геометр дүрс, цэцэг навчсын дүрслэлтэй торгон алчуур,мөн 18 каратын цэвэр алтаар хийгдсэн ээмэг, бөгж ба зүүлтийн иж бүрдэл багтжээ.

Swarowski ба Cashmere Workshop

Swarovski брэнд хавар-зуны улиралд зориулан "Lucky Goddess" хэмээх аз, амжилтын сахиусаар чимэглэсэн гоёл чимэглэлийн цуглуулга танилцууллаа. Шүрэн улаан, номин ногоон, сарнайн ягаан зэрэг олон өнгийн сваровски шигтгээгээр чимэглэсэн "Lucky Goddess" хослол гоо үзэсгэлэнг тань улам тодотгохоос гадна сайхан бүхнийг авчрах болно гэдгийг брэндийн зүгээс онцолсон юм. Харин Cashmere Workshop брэнд шинэ улиралд зориулан нимгэн ноолуураар урласан wrap загварын даашинз, хослол, брюк загварын өмд зэргийг танилцуулсан байна.

Wolford ба UGG

Тав тухыг дээд зэргээр хангасан, чанартай трико, дотуур хувцас үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн нэг болох Wolford брэнд саяхан даашинзын цуглуулга гаргажээ. Wolford-ийн даашинз бүр нь вискозын торгоор хийгддэг учир биеийн хөдөлгөөнд саад болохгүй, арьсанд зөөлөн мэдрэмж төрүүлэн, галбирыг төгс харагдуулдаг байгаа.

Харин бойтог загварын өвлийн гутлаараа бидэнд танигдсан UGG брэнд загварын хувьд илүү өргөн сонголттой болж, Калифорнийн үзэсгэлэнт Палм-Спрингсээс сэдэвлэсэн сандаал, углаашны цуглуулга худалдаанд гаргажээ. Хөнгөхөн, тухтай мэдрэмж төрүүлэх эдгээр загваруудыг аялалд гарахдаа сонгоорой.

Сентрал Молл 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-8, Сүхбаатарын талбай 2, Сентрал Тауэр, 14200
Утас: 70122888
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх