Хайх

Чиг хандлага: Өвөрмөц эсгүүр бүхий дөрвөлжин хээтэй юбка

Чиг хандлага: Өвөрмөц эсгүүр бүхий дөрвөлжин хээтэй юбка

Нэгэн хэвийн хувцаслалтдаа өнгөлөг уур амьсгал нэмэхийг хүсч буй нь анхаарлаа хандуулаарай

Text: Бюро 24/7


Жонатан Андерсон, Виктория Бекхэм зэрэг дизайнерууд намрын бүүдгэр өдрүүдэд өнгөлөг уур амьсгал нэмэх нэгэн загварыг зохион бүтээсэн нь дөрвөлжин хээтэй, өвөрмөц эсгүүртэй юбка юм. AWAKE, JW Anderson брэндүүд ижил материалаар урласан тэгш бус эсгүүртэй загварыг санал болгосон бол Rejina Pyo, Maison Margiela, Mother of Pearl нар савхи, тор зэрэг олон материал нэг дор хослуулсан загварууд урласан байгаа. Оффис болон хурал, чуулганд өмсөхөд тохиромжтой уг юбкаг өмсөхдөө цамц, хүрэм зэрэг бусад хувцсыг жигд өнгөтэй байлгах нь илүү зохимжтой. Түүнчлэн стилист Эмили Синдлевийн зоримог хувцаслалтаас бүтээлч сэдэл аван тод өнгө болон ижил хээтэй загваруудтай хослуулаарай.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх