Хайх

Чиг хандлага: Гингэм материалтай 20 зуны хувцас

Чиг хандлага: Гингэм материалтай 20 зуны хувцас

Францын жижиг ресторануудыг санагдуулам дөрвөлжин хээтэй загварууд

Text: Buro.Mongolia


Гингэм гэх хоёр өөр өнгийн дөрвөлжин дүрс бүхий хээтэй даавуун материал нь анх хормогч, амны алчуур, ширээний бүтээлэг зэрэг гэр ахуйн эд зүйлсэд ашиглагддаг байсан бол Францын алдарт жүжигчин Брижит Бардогийн ачаар хувцас загварт нэвтрэн, тренд болсон байдаг. Тэрээр 1969 онд хуримаа хийхдээ дөрвөлжин хээтэй энгийн даашинз өмссөнөөр гингэмийн нэр хүндийг өсгөж чадсан юм. Харин high fashion-д тус материалыг дизайнер Аззедин Алайа 1991 онд Tati брэндтэй хамтран гаргасан цуглуулгынхаа ачаар нэвтрүүлсэн. Түүний дараа тус материалыг мөн Рей Кавакубо, Миучча Прада, Консуэло Кастильони зэрэг дизайнерууд онцлон загвар дахь байр суурийг нь баталгаажуулсан билээ. Өнөөдөр ч дизайнерууд энэ трендийг үргэлжлүүлсээр, шинэ цуглуулгууддаа гингэм материалтай даашинзууд, мини юбканууд, хүрэмнүүдийг оруулсаар байна.

цааш үзэх