Хайх

Чиг хандлага: Спорт хэв маягтай загварууд

Чиг хандлага: Спорт хэв маягтай загварууд

Хавар-зун 2020 улиралд тренд болох хэв маяг

Text: Buro.Mongolia


Хэдхэн жилийн өмнө спорт загварууд зөвхөн дасгал сургуулилтаар хичээллэхэд л өмсөх зориулалттай байсан бол өдгөө Виржил Абло, Александр Вэнг зэрэг дизайнеруудын ачаар спорт хэв маягтай хувцас сool тодотгол авч, улирал дараалан тренд болдог боллоо. Хавар-зун 2020 улиралд ч мөн спорт хэв маяг ноёрхсоор байх болно гэдгийг Off-White, Tommy Hilfiger, Balenciaga загварын орднууд баталсан байна.

Тухайлбал Александр Вэнг спорт цээживчийг карго загварын өмд болон пиджактай хослуулах сонирхолтой хувилбарыг харуулсан бол Tommy Hilfiger, Balenciaga брэндүүдийн шинэ цуглуулгад 1990-ээд оны хэв маягтай сул загварууд багтсан юм. Харин Off-White брэнд карго өмдийг өндөр өсгийттэй хослуулсан нь 2020 онд спорт загварыг ямар ч нөхцөлд өмсөх боломжтойг батлах мэт байлаа.

цааш үзэх