Хайх

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ

Улирлын үндсэн чиг хандлагуудыг агуулах шинэ цуглуулга

Text: Ө.Тодгэрэл


Үгүйсгэх ямар ч аргагүй боллоо. Зуны нарлаг өдрүүд аль хэдийнэ дуусаж нимгэн даашинзуудтайгаа түр хагацах цаг иржээ. Гэхдээ шинэ улирал эхэлнэ гэдэг шоппинг хийх том шалтгаан болдог тул бүсгүйчүүд бид хүйтэрсэнд сэтгэлээр унахаас илүүтэйгээр намрын шинэ трендүүдээр гоёхыг тэсэн ядан хүлээн харин ч маш өөдрөг байна. Ялангуяа энэ жил дизайнерууд эрх чөлөөтэй 70-аад оны стилийг дахин онцолж яг л "Once Upon a Time In Hollywood" дээрх Шэрон Тейт шиг хоолойтой цамц, урт түрийтэй гутал зэрэг эмэгтэйлэг, богемын загварууд сонгохыг уриалж байгаа нь шоппинг хийх хүслийг улам бадрааж байна. Харин тэдгээр ретро уур амьсгалтай тренд загварууд Mango брэндэд шинээр иржээ.

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 1)

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 2)

Mango энэ улиралд дулаан өнгийн палетаас бүрдэх, зөөлөн, тухтай материал бүхий винтэж аястай загварууд танилцуулсан байна. Брэндийн дизайнерууд шинэ цуглуулгыг "Хором мөч бүрийн амтыг мэдэр. Эцэст нь бидэнд үлдэх ганц зүйл нь тэр мөчүүд юм" гэх уриан дор гаргасан нь загвар бүрээс нь мэдрэгдэж байлаа. Цуглуулгыг харах төдийд л өвдөг давсан түрийтэй бор арьсан гутлыг oversize хоолойтой цамцтай хослуулан газраар хөглөрөх шар навчис дээгүүр алхмаар. Ковбой гутал дээр цацагтай сул пиджак өмсөж зөөлөн ороолтоор өөрийгөө хучин намрын дулаан салхинд зорилгогүйгээр тэнүүчилмээр. Эсвэл урт хуниастай юбка ба свитерээр гоён үдшийн болзоонд явмаар санагдана.

Саармаг, бор өнгөнүүд дээр суурилсан зөөлөн эсгүүртэй шинэ загварууд аль болох байгальтай уусан харагдахаар зохион бүтээгдсэн байна. Дизайнаас гадна ашигласан материалууд нь ч хүртэл дахин боловсруулагдсан даавуу ба ноос зэрэг эко, байгальд ээлтэй байхаар сонгогдсон нь энэ удаагийн цуглуулгын гол давуу тал болжээ.

Цацагтай хүрэм

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 3)

Энэ жил хүчээ аваад буй вестерн стилийн салшгүй нэг хэсэг болох цацагтай загварууд нь хувцаслалтыг хормын зур илүү сонирхолтой болгох чадвартай. Цацагтай хувцсыг уламжлалт ёсоор жийнсэн өмд, ковбой гуталтай хослуулах арга бий ч basic хувцаснуудтай хослуулан минимал стиль бүрдүүлж, эсвэл өндөр өсгийт ба юбка зэргийн ачаар үдшийн уур амьсгалд оруулах боломжтой.

Зөөлөн, тухтай свитер

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 4)

Намар-өвлийн улиралд ерөнхийдөө тухтай свитер цамц, сайн чанарын жийнсэн өмд байхад л өдөр тутмынхаа хувцаслалтыг бүрдүүлчихнэ. Тэр дундаа цагаан, beige өнгийн хоолойтой сул цамц нь must-have юм.

Ковбой гутал

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 5)

Энэ жил Американа болон Вестерн трендийг туршиж үзэлгүй алгасаж болохгүй. Ялангуяа ковбой гутлыг бүх брэндүүд шинэ цуглуулгадаа оруулсан байгаа. Mango-д харин могойн арьсан оруулгатай, цэцэгс нарны зурагтай бүтээлч хувилбарууд иржээ.

Жижиг хуниастай юбка

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 6)

Хуниастай юбкаг бусад хувцастай зохицуулан өмсөхөд тун хялбар байдаг. Энэ загвар нь галбирын өө сэвийг дарах атлаа эмэгтэйлэг харагдуулдаг давуу талтай тул ийнхүү олон жилийн турш тренд хэвээр байгаа юм. Mango-д дөрвөлжин хээтэй бор хүрэн болон сонгодог сүүн цагаан гэсэн хоёр төгс хувилбар худалдаалагдаж байна.

Урт түрийтэй арьсан гутал

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 7)

Хэрвээ өнгөрсөн жилийн өдийд хагас түрийтэй гуталнууд анхаарлын төвд байсан бол энэ жил урт, өвдөг давсан түрийтэй арьсан загваруудын ээлж ирлээ. Миди юбка, урт даашинз зэрэгтэй хослуулсан үед маш загварлаг харагддаг урт түрийтэй гутлыг тод өнгөтэй эсвэл өвөрмөц хээтэй байхаар сонгож аваарай.

Богемын хэв маягтай урт даашинз

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 8)

Бохо-шик стильтэй, хуниастай чимэглэл бухий урт, намирсан даашинзыг дээр дурдсанчлан урт түрийтэй арьсан гуталтай хослуулах нь энэ улирлын гол стилистик аргачлалуудын нэг юм. Тэр дундаа Mango-гийн танилцуулсан дөрвөлжин хээтэй загвар ямар ч гутал, хүрэмтэй сайхан зохицох болно.

Хонины ноосон хүрэм

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 9)

Хонины ноосон оруулгатай эсвэл бүхэлдээ хонины ноосоор хийгдсэн гадуур хувцаснууд энэ жил ноёрхоно. Дулаан, зөөлөн бас гоёмсог цагаан өнгөтэй уг материалд дурлахгүй байхын аргагүй билээ.

Панама малгай

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 10)

Панама малгай нь зөвхөн зуны аксесуар биш юм. Намар-өвлийн улиралд хонины ноосон эсвэл твид материалтай хувилбаруудыг сонгоорой.

Хүзүүний алчуур

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 11)

Сэрүүн өдрүүдэд хүзүүгээ дааруулахгүйн зэрэгцээ загварлаг харагдахад тусалдаг жижиг алчуурыг цүнхэндээ бэлэн авч явахыг зөвлөж байна. Харин Mango брэндээс маш гоёмсог хээтэй загваруудыг олох боломжтой.

Ретро гар цүнх

Энэ намрын 10 тренд загвар Mango-д иржээ (фото 12)

1970-аад оныг тодорхойлох зөөлөн шар арьсан хийцтэй урт оосортой гар цүнхнүүд улирлын бусад трендүүд болох ковбой гутал, урт даашинз, цацагтай хүрэм зэрэгтэй төгс хосолно.

 

Намар-өвөл 2019 цуглуулга

MANGO Mongolia

Хаяг: Улсын Их дэлгүүр 2-р давхар, Зайсан Стар молл 1-р давхар

Утас: +976 94066160

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх