Хайх

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага

Таны мэдэх хэрэгтэй хавар-зун 2020 улирлын гол трендүүд

Text: Бюро 24/7


Өвлийн тэсгэм хүйтний эрч буурч, хаврын урин дулаан улирал ирж байгаатай холбогдуулан бид өөрийн эрхгүй шинэ шоппинг жагсаалт гарган ирэх улиралд юу өмсөхөө бодож сууна. Аз болж дизайнерууд өнгөрсөн аравдугаар сард хавар-зун 2020 улиралд зориулсан шинэ цуглуулгуудаа танилцуулаад дууссан тул одоо бид тэдгээр цуглуулгуудыг сайтар судлан үндсэн чиг хандлагуудыг тодорхойлох л үлдлээ. Ингээд таны мэдэх хэрэгтэй 13 гол трендийг нэгтгэн хүргэж байна.

Сафари хүрэм

XIX зууны сүүл болон XX зууны эхэн үед колоничлогдсон Африк тивд амьдардаг Их Британичуудын өмсдөг байсан сафари хүрэм нь ирэх улиралд төрөл бүрийн хувилбараар дэлгэрэх болно. Hermes арьсан, Max Mara торгон, харин Stella McCartney хөвөн даавуун материалтайг санал болгосон байгаа.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 1)
Gucci
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 2)
Hermes
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 3)
Max Mara
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 4)
Stella McCartney

Харандаа хэлбэрийн юбка

Брэндүүдийн шинэ цуглуулгуудыг ажиглах юм бол харандаа хэлбэрийн юбка нь одоо зөвхөн оффис гэлтгүй ямар ч орчинд өмсөх боломжтой, ямар ч стильтэй зохицох чадвартай загварлаг хувцас болж хувирсныг харах боломжтой. Арьсан, торгон, цацагтай, өндөр оноотой гээд маш өргөн сонголт бий.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 5)
Burberry
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 6)
Gucci
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 7)
Tod's
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 8)
Prada

Цацган чимэглэл

Эмэгтэйлэг хэв маягийг илтгэдэг сонгодог элементүүдийн нэг бол яахын аргагүй цацаг юм. Романтик, хөнгөн уур амьсгал бүрдүүлдэг энэхүү элемент нь ямар ч хувцсыг илүү эмэгтэйлэг, сонирхолтой болгох чадвартай тул дизайнерууд ирэх улиралд өмд, юбка, даашинз, топ гээд бүх хувцсыг цацгаар чимэглэсэн байна.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 9)
Christopher Kane
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 10)
Miu Miu
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 11)
Dries van Noten
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 12)
Victoria Beckham

Анхаарал татам зах

Sportmax брэндийн загварын шоун дээрх хувцасны захууд яг л эртний хуяг мэт сүрлэг хийцтэй байсан. Мөн Jil Sander тэгш бус хэмтэй зах танилцуулсан бол, Nina Ricci мөрийг бүхэлд нь халхалдаг нөмрөг мэт зах санал болгосон. Эдгээрээс гадна бусад брэндүүд ч бас төрөл бүрийн гоёмсог хийцтэй, өвөрмөц захтай загварууд гаргасан тул шинэ улиралд нэгэн хэвийн загвараас аль болох татгалзаарай.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 13)
Sportmax
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 14)
Nina Ricci
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 15)
Loewe
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 16)
Loewe

Эртний Грекийн өмсгөл

Эртний грекчүүдийн өмсдөг байсан туник ба нөмрөг гэх нимгэн, намирсан материалтай сул загваруудыг Chloé, Lanvin, Vika Gazinskaya брэндүүд орчин үеийн хэв маягт оруулан шинэчилсэн байгаа.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 17)
Chloe
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 18)
Lanvin
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 19)
Vika Gazinskaya

Нам суудалтай загвар

1990 ба 2000-аад оны үеийн нам суудалтай загваруудыг харахад хуучинсаг, үзэмжгүй стильтэй санагддаг ч Victoria Beckham ба Rochas брэндүүдийн шинэхэн гаргасан загварууд нам суудалтай эсгүүр нь маш орчин үеийн, контемпорари хэв маягтай байж болохыг батална.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 20)
Courrèges
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 21)
Alyx
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 22)
Rochas
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 23)
Victoria Beckham

1970-аад оны загвартай даашинз

Уг чиг хандлагад нэг том давуу тал бий. Тэр нь юу вэ гэхээр бид 1970-аад оны загвартай даашинзыг заавал шинэ цуглуулгаас хайлгүй ээжийнхээ хувцасны шүүгээнээс, эсвэл винтэж дэлгүүрээс олох бүрэн боломжтой. Харин стайлингийн санаа авахыг хүсвэл Saint Laurent, Celine брэндүүдийн загварын шоунуудыг үзээрэй.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 24)
Saint Laurent
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 25)
Gucci
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 26)
Celine
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 27)
Paco Rabanne

Ив Кляйны цэнхэр өнгө

1960 онд Францын зураач Ив Кляйн өөрийн гаргаж авсан international Klein Blue хэмээх цэнхэр өнгийг патентласан байдаг. Харин тэрхүү цэнхэр өнгийг хавар-зун 2020 улиралд Nina Ricci, Marni ба Bottega Veneta брэндүүд онцолсон байгаа.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 28)
Issey Miyake
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 29)
Marni
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 30)
Nina Ricci
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 31)
Bottega Veneta

Цээж хэсгийг тодотгосон загварууд

Ерөнхийд нь харахад дизайнерууд зөөлөн мөртэй, бэлхүүс тодотгосон, эмэгтэйлэг эсгүүрийг илүүд үзэж байгаа бөгөөд үүний зэрэгцээ цээжний хэсгийг онцолсон төрөл бүрийн чимэглэлүүд хийж байна. Жишээ нь цээжний хэсгийг оосроор чимэглэсэн, эсвэл тэр хэсэгтээ цоолбор, хайчилбартай гэх мэт өвөрмөц загварууд их үзэгдэх болжээ.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 32)
Saint Laurent
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 33)
Christopher Kane
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 34)
JW Anderson
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 35)
JW Anderson

Шүхэр мэт загварууд

Аварга том, нүсэр даашинзуудыг бид зөвхөн улаан хивсэн дээр харж заншсан ч ирэх улиралд дизайнерууд өдөр тутамдаа, энгийн хувцас мэт өмсөхийг уриалж байна.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 36)
Issey Miyake
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 37)
Dries van Noten
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 38)
Loewe
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 39)
Roksanda

Олон давхар хормойтой юбка

Олон давхар хормойтой юбка нь маш эмэгтэйлэг хэв маягтай, сүрлэг харагддаг загвар тул энгийн футболка, цамцтай хослуулж өмсөхийг зөвлөж байна.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 40)
Simone Rocha
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 41)
Dries van Noten
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 42)
Alexander McQueen
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 43)
Lanvin

Кюлот өмд

Юуны өмнө анхааруулж хэлэхэд өвдөг давсан урттай кюлот өмд нь хөлийг богиносгож харагдуулдаг тул зөв стайлинг хийж, зөв гутал сонгоогүй нөхцөлд үзэмжгүй төрх бүрдэх өндөр эрсдэлтэй. Харин өмсөж зориглох нэгэн нь The Row, Bottega Veneta брэндүүдээс санаа аван загварчлаарай.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 44)
Bottega Veneta 
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 45)
Tod's
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 46)
Givenchy
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 47)
The Row

Сорочка загварын даашинз

Дулаан улиралд сорочка загварын даашинз өмсөх нь тийм ч шинэлэг тренд биш ч минимал, контемпорари төрх бүрдүүлэх хамгийн хялбар аргуудын нэг болдог тул дизайнерууд уг загварыг дахин нэг удаа онцолсон байгаа.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 48)
Valentino
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 49)
Nina Ricci
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 50)
Jil Sander
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 51)
Erdem

Гар урлал

Дэгээ зүүгээр нэхсэн, гараар хатгасан зэрэг гар урлал орсон загварууд саяхныг хүртэл хувцас загварын салбарт чухал байр суурь эзэлж чаддаггүй байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам улам л боловсронгуй болсоор, одоо бидний өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг болжээ.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 52)
Stella McCartney
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 53)
Salvatore Ferragamo
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 54)
Loewe
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 55)
Gabriela Hearst

Нүүдэлчдийн стиль

Юүдэнтэй урт халаат, ноосон эсвэл торгон нөмрөг зэрэг нүүдэлчдийн өмсдөг байсан биед эвтэйхэн, сул загварууд моданд оржээ.

Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 56)
Stella McCartney
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 57)
Salvatore Ferragamo
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 58)
Roksanda
Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага (фото 59)
Chloe

Сэтгэгдэл бичих

цааш үзэх