Хайх

Загварын мэргэжилтнүүд энэ улиралд MANGO-гоос ямар сонголт хийснээ харууллаа

Загварын мэргэжилтнүүд энэ улиралд MANGO-гоос ямар сонголт хийснээ харууллаа

Тус бүрдээ өвөрмөц стильтэй 6 инфлюэнсер 6 өөр төрх бүрдүүлжээ

Text: Ө.Тодгэрэл


Улирал солигдох мөчид бид хувцасны шүүгээгээ шинэчлэх үүднээс сүүлд гарсан шинэ цуглуулгуудыг судалж, Instagram сүлжээнд эргэлдэх тоолшгүй олон тренд дунд төөрөлдөн заримдаа өөрийн гэсэн онцлог стилиэ мартаж орхидог. Гэтэл хүн өөрийн зан чанар, сонирхол, амьдралын хэв маягт нийцсэн хувцас өмсөн, гадаад төрхөөрөө дамжуулан дотоод ертөнцөө илэрхийлэх боломжтой үедээ илүү тав тухтай, өөртөө итгэлтэй байдаг тул тренд гэх түр зуурын ойлголтын араас хөөцөлдөхгүй өөрийн стильдээ үнэнч байх нь хамгаас зөв сонголт болдог. Яг л үүнийг Mango брэнд уриалж #BEanICON нэртэй нэгэн сонирхолтой төсөл хэрэгжүүлжээ. Тэд дэлхийн өнцөг бүрээс зургаан өөр дотоод ертөнц, өөр стильтэй инфлюэнсерүүдийг нэгтгэж тус бүрээс нь Mango-гийн шинэ загваруудаар төрх бүрдүүлэхийг хүссэн байна. Ингэснээр брэнд худалдан авагчиддаа өөрийнхөөрөө бусдаас өвөрмөц байхыг уриалан урам өгөхийг хүссэн байна. Харин төсөлд хамрагдсан инфлюэнсерүүд өөрсдийн мэдрэмжийн дагуу хувцасласан ба өөрийн гэсэн онцлог стильтэй байх нь ямар утгатай болохыг бодит жишээ дээр харууллаа.

Mango брэнд нь үргэлж сүүлийн үеийн чиг хандлагыг баримтлах атлаа бүхэлдээ сонгодог эсгүүртэй, чанартай загварууд санал болгодгоороо алдартай. Иймдээ ч өөр, өөр сонирхолтой хүмүүс эндээс сонголтоо хийн өөрт тохирсон, таалагдсан зүйлээ олох боломжтой байдаг. Шинэ намар-өвөл 2019 цуглуулгад хонины ноосон материалтай дулаан хүрэмнүүд, дөрвөлжин хээтэй пальтонууд, төрөл бүрийн свитерууд, чанартай арьсан материал бүхий түрийтэй гуталнууд багтжээ.

Ингээд Жанна Дамас, Андре Сарайва, Вероника Хейлбрюннер, Жастин О'Ши, Перниль Тейсбек, Шухей Нишигучи гэх олон улсад өөрсдийн өвөрмөц стилиэрээ алдаршсан зургаан инфлюэнсер энэ улиралд хэрхэн хувцаслахыг харж урам авцгаая.

Жанна Дамас

Загварын мэргэжилтнүүд энэ улиралд MANGO-гоос ямар сонголт хийснээ харууллаа (фото 1)

Хэрвээ Франц бүсгүйчүүдийн шик хэв маягийг нэг хүнээр тодорхойлох шаардлагатай болбол Парисын It girl, Rouje Paris брэндийн үүсгэн байгуулагч Жанна Дамас төгс сонголт болно. Эмэгтэйлэг, зөөлөн загваруудыг хурц эсгүүртэй пиджактай хослуулан ямар ч төрхөд тэрхүү хоёрдмол байдлыг шингээж чаддаг тэрээр мөн үл ялиг замбараагүй үс, улаан уруул зэрэг жижиг деталиудын ачаар өөрийн онцлог стилиэ бүрдүүлдэг билээ.

Андре Сарайва

Загварын мэргэжилтнүүд энэ улиралд MANGO-гоос ямар сонголт хийснээ харууллаа (фото 2)

Яг л өөрийн граффити бүтээлүүдийн адил Андре Сарайва хувцаслалтын хувьд ч ямар нэгэн дүрэм, хязгаарт баригдах дургүй. Тэр олон улсын өөр стилиудийг хооронд нь хослуулан уусгахдаа гарамгай ба биед эвтэйхэн чөлөөтэй загваруудыг чанартай пальто, гоёмсог хүрмээр баяжуулан загаварлаг харагдуулж чаддагаараа алдартай юм.

Вероника Хейлбрюннер

Загварын мэргэжилтнүүд энэ улиралд MANGO-гоос ямар сонголт хийснээ харууллаа (фото 3)

Германы Harper's Bazaar сэтгүүлийн загварын редактор Вероника Хейлбрюннер хоорондоо огт хослохгүй мэт санагдах этгээд хувцаснуудыг хослуулж чаддаг. Түүний стилийг харах бүрт дүрэм зөрчих нь заримдаа тийм ч муу зүйл биш болохыг ухаардаг гэж хэлж болно.

Жастин О'Ши

Загварын мэргэжилтнүүд энэ улиралд MANGO-гоос ямар сонголт хийснээ харууллаа (фото 4)

Биеэрээ дүүрэн шивээстэй, урт сахалтай, хээнцэр тэйлор хослол өмссөн Жастин О'Шиг танихгүй өнгөрөхийн аргагүй. Street style загварт өөрийн өвөрмөц стилиэрээ алдаршсан тэрээр SSS World Corp брэндийн үүсгэн байгуулагч төдийгүй Вероника Хейлбрюннерийн урт хугацааны найз залуу юм. Жастин ихэвчлэн хослол өмсдөг ч зоригтой өнгө, хээний ачаар хувцаслалтаа илүү сонирхолтой болгож өгдөг.

Перниль Тейсбек

Загварын мэргэжилтнүүд энэ улиралд MANGO-гоос ямар сонголт хийснээ харууллаа (фото 5)

Social Zoo агентлагийн үүсгэн байгуулагч, стилист Перниль Тейсбекийн стилийг "хачиртай минимализм" хэмээн тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл тэрээр Скандинав уур амьсгалтай минимал хэв маягаар хувцасладаг бөгөөд этгээд гутал, гоёмсог бүс эсвэл чамин үнэт эдлэл зэрэг аксесуарын ачаар стилиэ дахин давтагдашгүй болгодог юм.

Шухей Нишигучи

Загварын мэргэжилтнүүд энэ улиралд MANGO-гоос ямар сонголт хийснээ харууллаа (фото 6)

Японы Beams брэндийн загварын захирал Шухей Нишигучи бол олон улсын street style загварт алдартай нэгэн. Тэрээр сонгодог загваруудыг контемпорари стильд оруулж чаддаг нарийн мэдрэмжтэй төдийгүй ажил хэрэгч болон чөлөөт хувцаснуудыг ямар ч асуудалгүй хослуулдаг.

 

MANGO Mongolia

Хаяг: Улсын Их дэлгүүр 2-р давхар, Зайсан Стар молл 1-р давхар

Утас: +976 94066160

 

 

цааш үзэх