Хайх

Загварынхан яг одоо энэ гутал ба цүнхээр “өвчилж” байна

Bottega Veneta брэнд шинэ давлагаа эхлүүллээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрвээ та Instagram сүлжээг хамгийн сүүлийн үеийн тренд, загварын ертөнц дахь шинэлэг зүйлсийн талаар олж мэдэх зорилгоор ашигладаг бол сүүлд дөрвөлжин хоншоортой сандаал болон зөөлөн саармаг өнгийн хуниралдсан арьстай гар цүнх хаа сайгүй үзэгдэх болсныг анзаарсан байх. Загварын блогерууд, сэтгүүлчид, моделиуд, мэргэжилтнүүд, дизайнерууд гээд бүгд яг одоо Bottega Veneta брэндийн танилцуулсан эдгээр аксесуаруудаар "өвчлөөд" байна. Өнгөрсөн жил Bottega Veneta-гийн удирдлагад Дэниел Ли гэх шинэ бүтээлч захирал ирсэн ба тэрээр ийнхүү анхны цуглуулгаараа амжилт олон шууд л анхаарлын төвд өртөж чадсан юм.

Хаанаас ч харсан шууд танигдах дөрвөлжин хоншоортой сандаал нь гэнэтийн дизайнтай хэдий ч бүхэлдээ маш минимал шийдэлтэй тул ямар ч хувцсан дээр сайхан зохидог том давуу талтай. Харин цүнхний хувьд ямар нэгэн лого, чимэглэлгүй гөлгөр гадаргуутай хуниралдсан арьсан цүнхнүүд төрөл бүрийн хэлбэртэйгээр худалдаанд гарч аль хэдийнэ street style загварт ноёрхож байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх