Хайх

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаагаа сэргээхийн тулд ямар улс орныг зорьж байна вэ?

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаагаа сэргээхийн тулд ямар улс орныг зорьж байна вэ?

Тусгай эмчилгээний хөтөлбөрүүд санал болгож буй газрууд

Text: Buro.Mongolia


“Covid-19” халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс хурдан ядарч сульдах, амьсгалын тогтолцооны үйл ажиллагаа нь алдагдах, ерөнхий биеийн байдал нь муудах зэрэг олон асуудалтай тулгарч байгаа. Биеийн байдлаа сайжруулж, дархлаагаа дэмжиж сэргээхийн тулд эмчилгээний цогц арга хэмжээ авах шаардлагатай билээ. Тиймээс энэхүү хүнд хэцүү үед тусгай эмчилгээний хөтөлбөрүүд хүчээ авч эхэлж байгаа бөгөөд дэлхийн орон орны хүмүүс тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй томоохон зочид буудлуудыг зорьж байна.

Амьсгалын тогтолцоог сэргээх хөтөлбөр, Итали

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаагаа сэргээхийн тулд ямар улс орныг зорьж байна вэ? (фото 1)
Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаагаа сэргээхийн тулд ямар улс орныг зорьж байна вэ? (фото 2)

Италийн Абано Термегийн рашаан сувиллын хажууханд сүндэрлэх GB Thermae Hotels зочид буудал зочдодоо хэд хэдэн эмчилгээний цогц үйлчилгээ санал болгодог бөгөөд тэр дундаас "Амьсгал" хэмээх хөтөлбөрт онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. Учир нь тус хөтөлбөрийн хүрээнд дулаанаар амьсгалах эмчилгээ, амьсгалын физик эмчилгээ, шавар эмчилгээ, гидрокинез эмчилгээ буюу усан доторх гимнастик гэх зэрэг эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх үйлчилгээ авах боломжтой юм. Түүнчлэн зочид буудлын мэргэжилтнүүд зочдодоо антиоксидантаар баялаг ImmunoMenu гэх хоолны дэглэм барихыг зөвлөдөг бөгөөд энэхүү хооллолт нь амьсгалын замын асуудлаас хурдан ангижрахад тустай билээ.

Абано Термегийн рашаан сувиллын ус нь ариутгах үйлчилгээтэй төдийгүй салст бүрхэвчийн ажиллагааг идэвхжүүлж, цэр ховхлоход ач тусаа үзүүлдгээрээ олны дунд алдаршсан билээ. Тус газрын олон төрлийн эмчилгээний шинж чанартай рашааны усыг амьсгалын замын өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор түгээмэл ашигладаг юм.

Түүнчлэн тус хөтөлбөрт багтсан амьсгалын гимнастик нь амьсгалын замын үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэдэг байна. Амьсгалын гимнастикийн зорилго нь биеийн булчинг илүү уян хатан болгож, улмаар нуруу, цээжний хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, уушгины үйл ажиллагааг сайжруулах, амьсгалын замын халдварт өвчин тусах эрсдэлийг бууруулахад оршиж байдаг билээ.

Вебсайт

Дархлаа сайжруулах хөтөлбөр, Марокко

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаагаа сэргээхийн тулд ямар улс орныг зорьж байна вэ? (фото 3)
Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаагаа сэргээхийн тулд ямар улс орныг зорьж байна вэ? (фото 4)

Архаг ядаргаа, нойргүйдэл, сэтгэлзүйн тэнцвэргүй байдал, буруу хооллолт гэх зэрэг хүчин зүйлс нь бидний дархлаанд маш хор хөнөөлтэй байдаг. Үүн дээр нэмэгдээд “Covid-19” халдвараар өвчилсөн бол эрүүл мэндэд тань нэн даруй тусламж хэрэгтэй билээ. Марокко дахь Royal Mansour Marrakech зочид буудлын эмч нар дархлаа сайжруулах цогц хөтөлбөр боловсруулсан байна. Хувь хүний ​​онцлогоос хамааран тус хөтөлбөрт хоол тэжээлийн тусгай төлөвлөгөө боловсруулах, дотоод эрхтний үйл ажиллагааг хөнгөвчлөх, хордлого тайлах, бие болон сэтгэлийг тайвшруулах, хүч чадал сэргээх болон бусад цогц эмчилгээнүүд багтжээ.

Вебсайт

Залуужуулж, эрүүлжүүлэх үйлчилгээтэй Revital хөтөлбөр, Итали

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаагаа сэргээхийн тулд ямар улс орныг зорьж байна вэ? (фото 5)
Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаагаа сэргээхийн тулд ямар улс орныг зорьж байна вэ? (фото 6)

Энэ жил Италийн Palace Merano зочид буудал Revital хэмээх шинэлэг хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүний дундаж наслалтыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж байна. Ердөө гуравхан хоног үргэлжилдэг тус эмчилгээний хүрээнд ерөнхий шинжилгээ өгч, хоол тэжээлийн мэргэжилтэнтэй зөвлөлдсөний дараа бие махбодын биоэнергиийг үзүүлж, биоэнергетик процедурт хамрагдаж, нийт гурван удаа Revital биеийн иллэг хийлгүүлж, шавар эмчилгээнд орж мөн бусад олон үйлчилгээ авах боломжтой.

Revital эмчилгээ нь биеийг хоргүйжүүлэх, тунгалгийн тогтолцоог цэвэрлэх, хөгшрөлтийн эсрэг арга хэмжээ авах, зүрх судасны өвчин, стресс, илүүдэл жинтэй тэмцэх, хоол боловсруулах тогтолцооны эмгэгийн эмчлэх, нойрны асуудлаас урьдчилан сэргийлж тус асуудлыг шийдэхэд чиглэсэн билээ.

Вебсайт

Цахим эмчилгээ, Энэтхэг

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаагаа сэргээхийн тулд ямар улс орныг зорьж байна вэ? (фото 7)
Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаагаа сэргээхийн тулд ямар улс орныг зорьж байна вэ? (фото 8)

Энэтхэгийн хил одоогоор хаалттай байгаа тул “naturopathy” буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр эмчилгээ хийдэг Prakriti Shakti төвийн эмч нар цахимаар нэгэн тусгай хөтөлбөр боловсруулжээ. Юуны өмнө тус төвийн эмч нартай видео уулзалтад орж оношлуулснаар танд амьдралын хэв маягаа дээшлүүлэх, бие бялдар, оюун санаагаа сайжруулах зөвлөмж өгөх юм.

Хүний биеийн онцлогоос хамааран эмчилгээний эхний шатанд хоол тэжээлийн нарийвчилсан хөтөлбөр боловсруулж, эмчилгээний йог хийх зөвлөмжийг өгдөг. Дараагаар нь бясалгал болон бусад зөвлөмжийг өдөр тутмын хэмнэлдээ нэмж оруулах хэрэгтэй юм. Дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх тус хөтөлбөрийн хугацаанд та эмчтэйгээ хамт ямар үр дүн гарч байгааг харж биеийн ерөнхий байдлаа хянах болно.

Вебсайт

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх