Хайх

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл

Хүүхдийн тавилгын салбарт хувьсал хийсэн брэнд

Text: Д.Марал


Төрсөн цагаасаа л эхлэн аав, ээж төдийгүй эргэн тойрны хүмүүст баяр баясгалан бэлэглэдэг энхрий бяцхан үрсдээ бид хамгийн сайн чанарын, аюулгүй, цаг хугацааны эрхэнд гандаж муудахгүй эд зүйлс хэрэглүүлэхийг хүсдэг нь ойлгомжтой юм. Тэгвэл аав, ээжүүдийн өндөр шаардлагад нийцэж, тэдний өдөр тутмын амьдралд нь хамгийн сайн туслагч болж, өхөөрдөм үрсийг өсөж, том болоход нь дэмжлэг болдог хүүхдийн хэрэгслүүдийг үйлдвэрлэгч Stokke брэндийг бид энэ удаад онцолж байна.

Тус брэнд нь хүүхдийг яг л том хүний адил хоолны ширээнд ая тухтай суулгах арга замыг хайн 1972 онд Tripp Trapp хэмээх өндөр намыг нь тохируулах боломжтой сандлыг зохион бүтээсэн анхны компани юм. Stokke брэндийн олон төрлийн нэрийн бүтээгдэхүүнүүд дунд цэвэр модон сандлууд, хүүхдийн тэрэг болон эвхэгддэг ванн зэрэг нэн чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүд байдаг бөгөөд бүгд хүссэн өнгө дизайн, төрлөөрөө худалдаалагддаг билээ. Тиймээс ээж, аавууд маань хүүхдэдээ шаардлагатай эд зүйлийг эндээс иж бүрнээр нь нэг дороос авах боломжтой юм. Тэр тусмаа эдгээр хэрэгслүүд нь манай Монголын уур амьсгал, орчин тойрны бохирдол, цаг агаарын тогтворгүй байдалд тохиромжтой тул танд гарцаагүй таалагдана.  

Хэзээд ч эрэлттэй байх скандинав дизайн

Функционал байдлыг чухалчилж, илүү дутуу зүйлгүй энгийн скандинав хэв маягийг баримталдаг Stokke брэндийн сандал, ор, ширээ, тэрэг, чемодан зэрэг хэрэгсэл болон олон төрлийн аксесуарууд нь энгийн атлаа чамин дизайнтай юм. Түүнчлэн ямар ч стилийн интерьерт зохимжтой харагдахаас гадна хөнгөн, овор багатай тул жижиг талбайтай байранд төгс зохицож, өрөө хооронд зөөвөрлөхөд ч хялбар байна.

Чанартай материал

Хүүхдийн хэрэглэх аливаа эд зүйлийн чанар, эдэлгээ, хийц, материал зэрэг нь зөвхөн хүүхэд төдийгүй бүхэл бүтэн гэр бүлийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Үүнтэй санал нийлдэг Stokke брэндийн хамт олон хэрэглэгчдэдээ зориулж биед харшлахгүй, хэлбэр дүрсээ алдахгүй, гаднын нөхцөл байдалд тэсвэртэй, мөн олон арван жилийн дараа ч үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх боломжтой бүтээгдэхүүнүүдийг олон жилийн туршлага, судалгааны ард гарсан чанартай материалаар урлан хүргэхийг зорьдог билээ. Мөн Stokke брэнд байгальд ээлтэй үйлдвэрлэл болон тогтвортой байдлыг эрхэмлэн, ямар ч хортой бодис агуулаагүй, орчин тойронд хор хөнөөл учруулахгүй органик бүтээгдэхүүн урлаж байгаа нь гайхалтай.

Таны хүүхдийг хаана ч, хэзээ ч аюулгүй байлгана

Брэндийн бас нэгэн голчлон анхаардаг зүйл бол энхрий бяцхан үрсийн эрүүл саруул, аюулгүй байдал. Тиймдээ ч Stokke брэнд олон улсын хамаарах байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр чанарын хэрэгслүүд зохион бүтээж, бяцхан гэр бүлийн гишүүнийхээ аюулгүй байдалд санаа зовохгүй байх боломжийг олгодог юм. Тодруулбал, нарийн инженерчлэлийн арга барилыг ашиглан эцэг, эх болон хүүхдийн биеийн онцлог, хөдөлгөөнийг тооцоолсон, тав тух ба аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан эргономик бүтээгдэхүүнүүдийг бүтээдэг байна. Түүнчлэн Stokke брэндийн үйлдвэрлэдэг бүх хэрэгслүүд хүний биед, тэр тусмаа хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг BPA буюу пластик резинийг үйлдвэрлэхэд ашигладаг үйлдвэрийн химийн бодис агуулаагүй гэдгээрээ онцлог юм.

Онцлох бүтээгдэхүүнүүд

Сандал

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 1)

Tripp Trapp

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 2)

Орон орны хүүхдүүдэд аав, ээжтэйгээ хамт ширээний ард зэрэгцэн суух боломжийг олгохын сацуу гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгосон домогт Tripp Trapp өсдөг сандал 49 жилийн турш дизайн болон хийцийн хувьд хэвээр үлдэж, бага насны хүүхэдтэй айл өрхөд нэн хэрэгцээтэй хэрэгслээр тодорсоор байгаа юм. Олон цагаар суусан ч бие чилээхгүй хийц, хүүхэд багачуудыг хормын дотор өөртөө дурлуулах 14 өнгөний сонголт, байгалиас сэдэвлэсэн энгийн, ойлгомжтой, цэмцгэр дизайн болон биед харшилдаггүй, аюулгүй цэвэр модон материалтай. Үүнээс гадна зөв, цэгцтэй суух дадал суулгах хөлийн болон нурууны түшлэг суурилагдсан ба биеийн онцлогийг харгалзан суудал, хөлийн түшлэг зэргийг өөрсдөө тохируулах боломжтой. Хоолоо идэж, хичээлээ хийх зуураа гээд ямар ч тохиолдолд хэрэглэж болохуйц уг сандлыг дөнгөж энэ хорвоод мэндэлсэн нярай хүүхэд төдийгүй насанд хүрэгчид хүртэл хэрэглэхэд тохиромжтой билээ.

Нэмэлт аксесуарууд


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 3)

Classic cushion

Сандлын түшлэгийн зөөлөвч болон суудлын дэр.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 4)

Baby cushion

100% хөвөн даавуугаар хийгдсэн нярай хүүхдийн зөөлөн суудал.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 5)

Junior cushion

Хүүхдэд илүү тав тухтай байдлыг мэдрүүлэх зөөлөн суудал.


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 6)

Newborn Set

Зургаан сар хүртэлх нярай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хийгдсэн хамгаалалтын бүстэй, хөвөн мэт зөөлөн материалтай суудал.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 7)

Baby Set

Дөнгөж хөлд орж байгаа, эсвэл бие даан өөрөө хоолоо идэж сурч байгаа хүүхдүүдэд зориулагдсан хөдөлгөөн хязгаарлахгүй хийц, бүсэлхийгээрээ хамгаалалттай суудал.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 8)

Аюулгүйн бүс

Baby Set суудалтай хамт хэрэглэж болох биеийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй хүүхдийн аюулгүйн бүс.


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 9)

Tray

Зургаан сараас гурван нас хүртэлх хүүхдийн хоолны ширээ.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 10)

Эд зүйл хадгалах сав

Хүүхдийн хоолны хэрэгслүүдийг хийх сав.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 11)

Силикон материалтай хоолны таваг

Цэвэрлэхэд хялбар, удаан эдэлгээтэй хүүхдийн тавиуртай хоолны таваг.


Steps

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 12)

Суудал, хоолны ширээ, дэр зэргийг нэмэлтээр бэхлэх боломжтой тус сандал нь хүүхдүүдийн сайн найз болж, олон талын ач тусаа хүргэдэг. Гурван төрлийн өнгөний сонголттой бөгөөд хөлийн түшлэгтэй тул бяцхан хүүхдүүд маань хүний туслалцаагүй сандал дээрээ өөрсдөө сууж чадах юм.

Нэмэлт аксесуарууд


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 13)

Baby Set tray

Хүүхэд хоол идэхэд, аль эсвэл тоглоомоор тоглоход тохиромжтой ширээ.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 14)

Baby Set cushion

Baby Set суудалд тохирох сонирхол татам хээ, дизайнтай зөөлөн дэр.


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 15)

Силикон материалтай хоолны таваг

Энэхүү тавиуртай хоолны таваг нь хүүхдэд биеэ дааж, хоолоо идэхэд нь тусална.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 16)

Bouncer саатуулагч сандал

Тусад нь аль эсвэл Steps сандал дээр бэхэлж болох саатуулагч сандал.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 17)

Chair cushion

Гулгадаггүй материалаар хийгдэж, илүү тав тухыг мэдрүүлэх суудлын дэр.


Clikk

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 18)

Хоол идэх үйл явцыг хялбарчлах тус өндөр сандал нь зургаан сараас гурван нас хүртэлх хүүхдэд зориулагдсан юм. Хоолны ширээ, хамгаалалтын бүс, эвтэйхэн суудал зэргээс бүрдэх уг сандал нь угааж цэвэрлэхэд хялбар бөгөөд юуны түрүүнд аюулгүй байдлыг бүрэн тооцоолж, хүүхдийн анатомийн онцлогт тохирсон, биед харшилдаггүй, байгалийн цэвэр материал ашиглан бүтээгдсэнээрээ давуу талтай. Clikk загварын сандал ресторануудын бяцхан үйлчлүүлэгчдэд тав тухыг бэлэглэх нь гарцаагүй юм. Түүнчлэн олон эцэг, эхчүүдийн санал хүсэлт дээр суурилан бүтээгдсэн тус сандлыг угсрахад ердөө нэг минут шаардлагатай тул таны цаг, эрч хүчийг хэмнэх болно. Clikk сандал эвэрлэг модны урт хөл, цагаан, саарал, шүрэн, пастель ногоон гэсэн өнгөний сонголттой сандлаас бүрдэнэ.

Нэмэлт аксесуарууд


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 19)

Cushion

Аав, ээжийн тусламжгүйгээр сандал дээр сууж сурч буй бяцхан үрсэд нэмэлт дэмжлэг үзүүлэх зөөлөн дэр.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 20)

Аяллын үүргэвч

Бат бөх даавуун материалаар хийгдсэн үүргэвчинд Clikk загварын сандлын деталиудыг салгаж, хийснээр аялалд авч явах боломжтой.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 21)

Силикон материалтай хоолны таваг

Хүүхэд болгоомжгүй үйлдэл хийсэн ч хоолны ширээн дээр сайн тогтож, тийм ч амар гулгаж, газар унадаггүй таваг.


Хүүхдийн ор

Sleepi

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 22)
Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 23)
MINI
Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 24)
SLEEPI BED

Хором мөч бүр өсөж томорч, хөгжиж байдаг бяцхан үрстэй хамт өсдөг Sleepi ор тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Sleepi Mini, Sleepi Junior болон Sleepi Bed гэх гурван төрлийн хэмжээтэйгээр борлуулагддаг энэхүү ор нь авсаархан дизайн, 360 градус саадгүй эргэлдэх дугуйны ачаар айл гэрийн аль ч өрөөнд байрлах боломжтой. Мөн 100% царс модоор хийгдсэн уг ор нь бүхий л дуу авиаг шингээж, хүүхдийг ая тухтай тайван нойрсоход нь тусална. Өсөн хөгжиж буй хүүхдийн хэмжээнд тааруулан тусгай тэлэгч хэрэгслийн тусламжтайгаар орыг өөрчлөх боломжтой нь экологийн хувьд эерэг үр дагавартайгаас гадна санхүүд хэмнэлттэй. Энгийн атлаа чамин дизайнд дуртай хүний сэтгэлд нийцэх энэ ор нь цагаан, байгалийн модон, саарал гээд гурван өнгөний сонголттой билээ.

Нэмэлт аксесуарууд


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 25)

Mini Bumper

Орны толгой, хөл хэсэгт уяснаар энхрий үрс маань толгой болон хөлөө гэмтээх эрсдэл буурна.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 26)

Bed Extension

Олон насны ангилалтай хүүхдийн Sleepi орыг томруулах хэрэгсэл.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 27)

Матраас

Хэмжээний өргөн сонголттой 100% хөвөн даавуун зөөлөн матраас.


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 28)

Орны хөшиг

Цасан цагаан өнгийн орны хөшиг тохилог орчин бүрдүүлж, хүүхдийг тайвшруулах болно.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 29)

Хүүхдийн живх солих тавцан

Шинэхэн эцэг, эхчүүдийн хамгийн сайн туслах болж чадах нярай хүүхдийн тусгай тавцан.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 30)

Шүүгээ

Гурван тасалгаанаас бүрдэх уг шүүгээн дээр тусгай тавцан байрлуулснаар нярай хүүхдийнхээ живхийг солиход тун тохиромжтой байх болно.


Хүүхдийн ванн

Flexi Bath

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 31)

Flexi Bath эвхэгддэг ванн нь жижиг болон том хэмжээтэй бөгөөд халтирдаггүй суурьтай, мөн усыг доош нь шавхах зорилготой авсаархан бөглөөтэй. Бөглөө нь усны хэм мэдрэх тусгай чадвартай ба ус хэт халуун болсон тохиолдолд өнгөө өөрчлөн, хараас улаан өнгөтэй болдог юм. Ингэснээр хүүхдүүдийг гэмтэхээс сэргийлэх болно. Зургаа хүртэлх насны хүүхэд хэрэглэх боломжтой энэ ванн нь хөнгөн бүтэцтэй тул зөөж авч явахад эвтэйхэн билээ.

Нэмэлт аксесуарууд


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 32)

Нярай хүүхдийн түшлэг

Найман сар хүртэлх нярай хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эхийн хайр дүүрэн гарыг санагдуулах түшлэг.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 33)

Ванны тавиур

Хэрэглэж, зөөхөд хялбар тус тавиурын ачаар хүүхдээ өөрт эвтэйхэн өндөрт аваачих боломжтой.



Хүүхдийн тэрэг

Xplory X

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 34)
Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 35)
Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 36)

Red Dot Design Award тэмцээнээс 2021 оны шилдэг дизайнтай бүтээгдэхүүнээр тодорсон домогт Xplory X хүүхдийн тэрэг. Ээж, аавуудад зориулсан цүнх, хүүхдийн тав тухтай байдлыг хангах суудал, хоёр эсрэг тал руу харах боломжтой сандал зэргээс бүрдэх энэхүү тэрэг нь орон орны хэрэглэгчдийг байлдан дагуулсаар байна. Практикал байдал, загварлаг дизайн, хүүхдийн хөдөлгөөн хязгаарлахгүй хийц болон найдвартай тоормостой уг тэрэг нь орчин үеийн их хотын амьдралын хэв маягт төгс нийцэх болно. Мөн Stokke брэндийн хүүхдийн тэрэгнүүд нь гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, байгаль гээд хаана ч хэрэглэхэд хялбар, авсаархан байж, тав тухыг хангах юм. Stokke хүүхдийн тэрэгний давуу талууд үүгээр зогсохгүй бөгөөд дизайнерууд тэрэгний даавуун материалыг сонгохдоо ч маш хариуцлагатай ханджээ. Xplory X тэрэгний материал нь хүчтэй салхи, бороо болон нарны хэт ягаан туяа буюу UPF 50+ хамгаалалттай юм. Алтан шаргал, хар, саарал, хөх, улаан зэрэг өнгөний сонголттой бөгөөд хүүхдийн нуруу ба хүзүүнд тулгууртай, суух үед биеийн жинг нь тэнцвэртэй хуваарилна.

Нэмэлт аксесуарууд


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 37)

Зөөврийн өлгий

Том орон зай эзлэхгүй, бат бөх хийцтэй авсаархан өлгий.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 38)

Цүнх

Тэргэнд бэхлэх, эсвэл аав, ээжүүд өөрсдөө үүрээд явахад тохиромжтой, багтаамж сайтай цүнх.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 39)

Тэрэгний цүнх

Бүх төрлийн хэмжээтэй хүүхдийн тэрэг багтаах чадвартай тус цүнх нь таны машиныг шавар шавхай, тоосноос хамгаалах болно. Мөн онгоц, галт тэрэг зэргээр аялж байгаа тохиолдолд тэргийг гаднын нөлөөнөөс хамгаална. 


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 40)

Шумуулын эсрэг тор

Аагим халуун зуны улиралд хүүхдийг ялаа, шумуулаас хамгаална.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 41)

Биеийн комбинзон

Ус нэвтрүүлдэггүй, дулаанаа хадгалах чадвартай комбинзон.

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 42)

Аяганы суурь

Тэрэгний бариулаас бэхлэх боломжтой тул халуун цай, кофегоо хүүхэдтэйгээ зугаалж байх үед авч явах боломжийг олгоно.


Хүүхдийн автомашины суудал

IZI Go Modular

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 43)
Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 44)

Энэхүү хүүхдийн автомашины суудал нь хаашаа ч явсан тав тухтай бөгөөд бяцхан гэр бүлийн гишүүнийхээ аюулгүй байдалд санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлдэг.


Аяллын чемодан

Jetkids By Stokke

Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 45)
Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 46)

Хэдий бага хэмжээтэй харагдах ч дотроо багтаамж сайтай уг өнгөлөг чемодан нь хүүхдийн сандал, хөлийн түшлэг, эсвэл ор болж хувирах олон үйлдэлтэй. Скандинав дизайн болон практикал байдлыг хослуулсан уг чемодан нь зөвхөн баяр баясгалан л авчирна гэдэгт итгэлтэй байж болох юм. Мөн олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) гаргасан онгоцны кабинд зөвшөөрөгдсөн ачааны стандартад бүрэн нийцсэн тул хүүхэд тань Jetkids чемодантай санаа зоволтгүй хүссэн газар луугаа аялах боломжтой.

Нэмэлт аксесуар


Премиум зэрэглэлийн Stokke брэнд Монголд: Хүүхдэд шаардлагатай бүх хэрэгсэл (фото 47)

Crew Backpack

Нөхцөл байдлаас хамааран хэмжээг нь томруулах боломжтой үүргэвч.


EDES Trading LLC.

Хаяг: Зайсан Скуэр төв, 2 давхар

Утас: +976 99906137

Instagram: @edestrading

Facebook: EDES Trading

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх