Хайх

Гаднах төрх чухал биш: Бүсгүйчүүд дур булаам биш залуутай хамт байхдаа илүү аз жаргалтай байдаг

Гаднах төрх чухал биш: Бүсгүйчүүд дур булаам биш залуутай хамт байхдаа илүү аз жаргалтай байдаг

Батлагдсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Флорида мужийн их сургуулийн судлаачид эмэгтэйчүүд, тийм ч дур булаам биш залуутай хамт байхдаа хамгийн бат бөх харилцаа үүсгэж чаддаг гэдгийг олж тогтоожээ.

Эрдэмтэд Даллас хотод оршин суудаг, 26-29 насны 113 хосыг судалгаанд хамруулсны үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Судалгааны хүрээнд хосуудын зургийг авч, дараа нь тэдний гаднах төрхөнд (нүүр царай ба биеийн галбир) үнэлгээ өгсөн байна. Мөн хосуудаар санал асуулгын хуудас бөглүүлж, хэрхэн биеийн галбираа хадгалдаг, хоолны дэглэм барьдаг эсэхийг нь тодруулжээ. Харин үүний дараа эрдэмтэд тэдгээр хосууд хэр бат бөх харилцаатай болохыг нь олж тогтоосон байна.

Судалгааны үр дүнд дур булаам залуустай болздог эмэгтэйчүүд хатуу хоолны дэглэм барьж, дасгал хэтрүүлэн хийдэг болох нь батлагджээ. Үүний улмаас эдгээр бүсгүйчүүд хоолны буруу зуршилтай болж, сэтгэлийн хямралд өртөж, өөртөө болон хайр дурлалын харилцаандаа ч сэтгэл дундуур болдог аж. Эцэст нь ийм асуудалтай хосууд ихэвчлэн салдаг байна.

Харин эрчүүдийн дур булаам байдал нь бага байх тусмаа хосууд илүү аз жаргалтай байдаг нь тогтоогджээ. Энэ тохиолдолд эрчүүд сексийн тал дээр маш идэвхтэй байдаг төдийгүй бүсгүйддээ илүү их анхаарал халамж тавьдаг байна. Ингээд ч зогсохгүй тийм ч дур булаам биш эрчүүд хайртай бүсгүйдээ тогтмол бэлэг бэлэглэж, гэрийн ажилд ч тусалдаг гэнэ.

цааш үзэх