Хайх

Арслангийн ордныхны бусдаас илүү хамгийн сайн чаддаг зүйлс

Арслангийн ордныхны бусдаас илүү хамгийн сайн чаддаг зүйлс

Р-р-р-р-р, мяу

Text: Buro.Mongolia


Зураг:

Жейсон Стейтем, Кевин Спейси, Хелен Миррен, Жоан Роулинг, Барак Обама, Шарлиз Терон, Дастин Хоффман, Мила Кунис, Вим Вендерс, Женнифер Лоуренс, Мадонна, Роберт Де Ниро, Эдвард Нортон, Роман Полански болон Кара Делевинь. Бид арслангийн ордныхныг тодорхойлохдоо “уран бүтээлч”, яг л “хаан шиг” гэх мэт таамгуудаас хол байхыг хичээсэн ч дээрх алдартнуудын жагсаалтыг гаргасны дараа ингэж чадах үгүйдээ эргэлзэж эхэллээ. Арслангийн ордныхонд төрсөн өдрийн мэнд хүргээд, тэд яагаад ийм онцгой хүмүүс болохыг мөн бусдаас илүү юуг хамгийн сайн чаддаг талаар дэлгэж байна

Баяр ёслол зохион байгуулах

Энэ тал дээр тэднээс илүү гарах хүн байхгүй. Баяр наадам, арга хэмжээ зохион байгуулах ажлыг арслангийн ордныхонд даатгах хэрэгтэй. Хэрэв та өмнө нь тэднийг ийм төрлийн авьястай гэдгийг нь гадарлаж байгаагүй бол гайхах хэрэггүй, тэд бүх зүйлийг дээд зэрэглэлээр зохион байгуулах болно. Гэхдээ арслангийн ордныхон хүмүүсийг алмайруулах дуртай тул, та гайхах хэрэгтэй юм байна. Тэднийг магт! Тэгэхдээ магтаалаа хэтрүүлж болохгүй. Учир нь тэд үнэнч байдлыг маш өндрөөр үнэлдэг.

Зураг авхуулах

Тэд хэзээ ч, хаана ч зураг авахуулах болсон "Өө! Би нүүрээ будаагүй байна ", "Би бэлтгэлгүй байна, чадахгүй ээ " гэж хэлж байж магадгүй. Гэлээ ч тэд ийм үед хамгийн шилдэг "поз" авагчид байдаг. Хэрэв зурган дээр төгс гардаг хүн гэж байдаг бол арслангийн ордныхныг л хэлнэ. Бид одоо зөвхөн гоо үзэсгэлэнгийн талаар яриагүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Камер тэдэнд хайртай. Тэд ч өөрсдөө камерт дуртай байдаг. Арслангийн ордныхонтой муудалцаж байхдаа ч камераа асааж болно. Хэрэв тэр гайхсан байдалтай тань руу харвал, түүнийг уурласан үедээ үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг, зургийг нь авахгүй байж тэссэнгүй гэж хэлээрэй.

Тайзан дээр гарах

Тэр театрт биш, санхүүгийн хэлтэст ажилладаг байсан ч хамаагүй, арслангийн ордныхон байсан цагт, тайз олдох л болно. Арслангийн ордны ажилтан амралтаа авахад, ажлын байр нэг л эзгүй, хоосон эсвэл бүр оффисын барилгад хоёр долоо хоног тог ирээгүй мэт санагдана. Ямартаа ч маш чимээгүй, бүрхэг болоод ирдэг. Тэгэхдээ арслангийн ордныхон ээлжийн амралтаасаа эргэн ирэх тэр өдөр жинхэнэ баярт үйл явдал болж хувирдаг. Тэр эргэж ирэхдээ үргэлж амттай идэх зүйл авчирч, хамт ажилладаг хүмүүсээ дайлдаг. Гэхдээ энэ бол тусад нь авч үзэх өөр нэг сэдэв юм.

Бэлэг өгч, хуваалцаж, дайлах

Арслангийн ордны төлөөлөгчдийн бас нэг онцгой чанар бол тэд маш өглөгч бөгөөд бусадтай хуваалцаж чаддаг зан юм. Тэд маш сайхан сэтгэлтэй тул, арслангийн ордныхон дайлахад эсвэл бэлэг өгөхөд татгалзах аргагүй болдог. Арслангийн ордонд төрөгсөд өөрт байгаа хамгийн үнэтэй бүхнээ бусадтай хуваалцахыг хичээдэг. Энэ нь жижиг чихэр эсвэл түүний жүжиглэх чадвар гээд юу ч байж болно. Хэрэв тэр тантай хуваалцаж л байвал, та авах л хэрэгтэй.

Өөрийнхөөрөө зүтгэх

Зарим нэг хүмүүс түүний энэ чанарыг зөрүүд зан гэж хэлж магадгүй ч (тийм ээ, бас байж болно), бид бол үүнийг өөрийн зүрх сэтгэлээ дагадаг гэж хэлнэ. Тэд ямар нэг зүйл эхлүүлэхдээ огт яардаггүй. Арслангийн ордныхон ер нь л яарч сандардаггүй. Тэгэхдээ хэрэв тэд ямар нэг ажил хийж эхэлвэл эсвэл ямар нэг санааг хэрэгжүүлбэл тэд үүнийг бараг насан туршдаа хийх бөгөөд зүрх сэтгэлээсээ хандах болно. Арслангийн ордныхон эргэн тойронд байгаа олон зүйлсээс, зөвхөн тэдэнд л ойлгомжтой нэг аргаар өөрийн дуртай зүйлээ олж чаддаг бөгөөд хэрэв үүнийгээ олсон тохиолдолд өөр юугаар ч сольдоггүй. Ямартаа ч тэднээс суралцах зүйл маш их байна.

 

 

цааш үзэх