Хайх

Яг одоо тохиож буй Буд гарагийн ухралт таны ордонд хэрхэн нөлөөлөх вэ?

Яг одоо тохиож буй Буд гарагийн ухралт таны ордонд хэрхэн нөлөөлөх вэ?

Эмх замбараагүй байдлыг илтгэдэг Буд гарагийн ухралтын нөлөөг хэрхэн даван туулах вэ

Text: Buro.Mongolia


Энэ үед зурхайн бүх ордууд, тэр дундаа агаар, газар махбодтой ордууд техник, технологийг болгоомжтой ашиглаж, бичиг, баримтаа нягталж, сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргахгүй байж, цоо шинэ, чухал ажил эхлүүлэхийн оронд хойшлуулаад байсан ажил дээрээ анхаарахыг сануулъя.

Буд гарагийн ухрах хөдөлгөөн гэж юу вэ?

Астрологийн шинжлэх ухааны үүднээс Буд гарагийн ухрах хөдөлгөөн нь зурхайн ордуудын амьдралд эмх замбараагүй байдлыг дагуулдаг гэж үздэг. “Буд гарагийн ухралт бол зурхайн бүх ордуудад нөлөөлдөг цорын ганц үйл явдал юм. Хэдий тийм ч уг явдал нь охин болон ихрийн ордуудад хамгийн ихээр нөлөөлдөг (учир нь Буд гараг эдгээр ордуудыг хариуцдаг) билээ. Та Буд гараг ухарч байхад автомашин, утас, компьютер зэрэг үнэтэй худалдан авалт хийхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь авсан бүтээгдэхүүн тань ажиллагааны хувьд доголдолтой эсвэл бусад асуудлыг дагуулна. Мөн энэ үед гэрээ, хэлэлцээр хийснийг хэрэггүй. Чухал зүйлийг орхигдуулж, гэрээндээ тусгахгүй байх магадлал өндөр. Анхныхаа болзоог Буд гарагийн ухралтын үед товлохыг бүр ч зөвлөхгүй. Учир нь ордуудын харилцаа, холбооны хэв маягт өөрчлөлт ордог тул буруу хүнээ сонгох магадлал өндөр юм” хэмээн дэлхийн хамгийн өндөр хандалттай зурхайн сайтуудын нэг болох Astrology Zone-ы үүсгэн байгуулагч, астрологич Сьюзен Миллер тайлбарласан байна.


Буд гарагийн ухрах хөдөлгөөн 2022 онд

Буд гараг нь нэг жилд нийтдээ гурван удаа ухрах хөдөлгөөн хийдэг ч 2022 онд уг үйл явдал нь дөрвөн удаа тохиох болно. Эхний гурван ухралтууд бүгд агаар махбодтой ордонд эхэлж газар махбодтой ордонд дуусна. Зурхайн бүх ордууд, тэр дундаа агаар, газар махбодтой ордууд техник, технологийг болгоомжтой ашиглаж, бичиг, баримтаа нягталж, сэтгэл хөдлөлөөрөө чухал шийдвэр гаргахаас зайлсхийж, цоо шинэ ажил эхлүүлэхийн оронд хойшлуулсан ажил дээрээ анхаарахыг сануулъя.

Нэгдүгээр ухрах хөдөлгөөн

Эхний ухралт нь нэгдүгээр сарын 14-ны өдрөөс хумхын ордонд эхэлж хоёрдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ. Хумхын нөлөөллөөр энэ үед төрөх бодол, санаанууд том, инновацлаг, нийгэм рүү чиглэсэн шинж чанартай байна. Харин санаагаа амжилттай хэрэгжүүлэхэд маш нарийн тооцоолол, хувийн сахилга бат, логик сэтгэлгээ шаардагдана.

Нэгдүгээр ухрах хөдөлгөөний нөлөөлөл нь та ордныхоо аль өдөр төрснөөс шалтгаалан харилцан адилгүй байна. Тиймээс та доор дурдах дэлгэрэнгүй тайлбарыг уншихаасаа өмнө ордныхоо эхний өдрүүд эсвэл сүүлийн өдрүүдийн алинд нь төрснөө тодорхойлоорой. Тухайлбал, хэрэв та арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн бол матрын ордны эхний өдрүүдэд, харин нэгдүгээр сарын 11 өдөр төрсөн бол матрын ордны сүүлийн өдрүүдэд төрсөн гэсэн үг.


Матар, Үхэр, Охины ордны сүүлийн өдрүүдэд болон Хумх, Жинлүүр, Ихрийн ордны эхний өдрүүдэд төрсөн бол:

Буд гарагийн эхний ухрах хөдөлгөөний нөлөөлөл эдгээр ордны хүмүүст хамгийн хүчтэй мэдрэгдэнэ. Том санаагаа хэрэгжүүлж, илүү олон хүмүүст хүртээмжтэй болгохын тулд харилцаа, холбоон дээрээ сэрэмжтэй байж, илүү хөдөлгөөн бүү хий.

Мэлхий, Хонь, Жинлүүрийн сүүлийн өдрүүдэд болон Үхэр, Арслан, Хилэнцийн эхний өдрүүдэд төрсөн бол:

Тус үйл явдал нь эдгээр ордуудын амьдралд эерэг үйл явдлуудаас илүү хүнд, хэцүү сорилуудыг дагуулна. Азгүйдэл, бүтэлгүйтэл, хоцрогдлоос зайлсхийх үүднээс өндөр ач холбогдолтой ажлыг эхлүүлэхгүй байж, эсвэл нэгэнт эхлүүлсэн ажлаасаа завсарлага аваарай.

Хилэнц, Загасны сүүлийн өдрүүдэд болон Хонь, Нумын эхний өдрүүдэд төрсөн бол:

Эдгээр ордныхны нийгэм рүү чиглэсэн арга хэмжээнд оролцох хүсэл нэмэгдэх болно. Гэвч бүх зүйлийг төлөвлөснийхөө дагуу дуусгахын тулд асар их хүчин чармайлт шаардагдана. Хангалттай үр дүнд хүрэхгүй байх боломжтой тул хүлээлтээ доогуур тавьсан нь өлзийтэй.

Харин бусад ордуудын хувьд Буд гарагийн нэгдүгээр ухралтын нөлөөлөлд өртөхгүй. Гэсэн ч та дан ганц Нарны ордоороо тодорхойлоод зогсохгүй зурхайн ордны дэлгэрэнгүй чартнаасаа (natal chart) Буд гарагийнхаа ордыг оролцуулан эцсийн дүгнэлтээ гаргаарай.

Хоёрдугаар ухрах хөдөлгөөн

Энэхүү үйл явдал нь тавдугаар сарын 10-ны өдрөөс зургадугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Хоёрдугаар ухрах хөдөлгөөн мөн л агаар махбодтой орд буюу ихрийн ордонд эхэлж, үхэр буюу газар махбодтой ордонд дуусна. Энэ үед оюун санаа илүү жижиг, деталиуд дээр төвлөрч, ойр тойрны ямар нэг зүйл таны анхаарлыг татах болно. Гэр бүл, найз нөхөд, тэр ч байтугай хөршүүдийнхээ төлөө, эсвэл тэдний тусламжтай ажлаа гүйцэлдүүлнэ.

Гуравдугаар ухрах хөдөлгөөн

Буд гурав дах удаагаа есдүгээр сарын 9-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд ухрах болно. Дахин агаар махбодтой жинлүүрийн ордонд эхэлж газар махбодтой охины ордонд дуусна. Эдгээр орднуудын нөлөөллөөр зурхайн ордныхон илүү гарт баригдах бодитой үр дүнд хүрэхийн тулд хамтран ажиллахыг зорьж, шударга байдлыг эрхэмлэнэ. Зөвхөн өөрт хэрэгцээтэй, үр ашгаа өгөх ажлыг эхлүүлэн нарийн тооцоолж, бага багаар, болгоомжтой урагшилдаг охины ордныхны үндсэн чанарын ачаар ухралтын гурав дах мөчлөгт харьцангуй бага асуудлуудтай тулгарна.

Дөрөвдүгээр ухрах хөдөлгөөн

Буд гарагийн энэ жилийн сүүлийн ухрах хөдөлгөөн нь арванхоёрдугаар сарын 29-ний өдөр эхэлж дараа жилийн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Агаар махбодтой ордонд эхэлсэн өмнөх гурван ухралтаас ялгаатай нь энэ удаагийнх газар махбодтой матрын ордонд өрнөх болно. Тиймээс энэхүү ухралтын мөчлөгт зурхайн ордуудын оюун бодол газартаа буусан, практикт суурилсан, бодитой зүйл рүү татагдана. Мөн ордууд маань ур чадвараа дээшлүүлж, амжилтаа өсгөж, сахилга бат болон зохион байгуулах чадвар дээрээ төвлөрөх болно. Дөрөв дэх ухралт нь таныг амжилтад хүрэхээс хойш татдаг зуршил эсвэл хүмүүсээс зай барихыг сануулна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх