Хайх

Bugatti шинэ машинаа танилцууллаа

Bugatti шинэ машинаа танилцууллаа

#imaginEBugatti

Text: Б.Амина


Зураг:

Bugatti удахгүй гарах супер машины анхны сурталчилгааг цацлаа. Энэхүү шинэ загвар нь алдарт Veyron-ы халааг авч Chiron нэртэй байх ажээ

Францын автомашин үйлдвэрлэлийн Bugatti брэнд Chiron загварынхаа сурталчилгааг Калифорнийн Пеббл гэх далайн эрэгт танилцууллаа.

Энэхүү дээд зэрэглэлийн машиныг алдарт уралдаанч Луи Широны нэрээр нэрлэсэн байна. Шинэхэн бүтээл ердөө 2,5 секундэд 100 км/цаг хурдлах бөгөөд дээд хурд нь 460 км/цаг байх ажээ.

Chiron-ы экстерьер дизайн нь 2005 онд албан ёсоор нийтэд танилцуулсан, дэлхийн хамгийн хурдан машин гэх нэр хүндийн эзэн Bugatti Veyron загварыг санагдуулам болжээ. Гэлээ ч түүнд бүх л орчин үеийн, шинэчилсэн эд ангиуд суулгаж өгсөн нь мэдээж. Шинэ цагийн супер машин Европын орнуудад борлуулагдах ба үнэ нь хоёр сая еврогоос дээш байна.

 

цааш үзэх