Хайх

Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж

Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж

Porsche Cayenne гэр бүлийн шинэ гишүүн

Text: Buro.Mongolia


2021 оны Cayenne Coupe автомашины виртуал танилцуулгыг хүлээн авна уу.

Өмнө нь купе гэдэг ойлголтоор арын суудал нь жижиг зайтай, хоёрхон хаалга бүхий намхан автомашиныг хэлдэг байсан бол одоо бүх зүйл өөрчлөгджээ. Орчин үед дэлхийн топ брэндүүд SUV-гийн хэмжээнд хүрэх тав тухтай купе автомашинуудыг танилцуулж, ингэхдээ тус загварын гол онцлог болох урссан гөлгөр дизайн болон хурдлах чадварыг нь хадгалж үлдсээр байгаа билээ. Тэр дундаа жинхэнэ спорт машины хүч чадал, хийц болон технологийн хувьд дээд зэрэглэлийн, тансаг стандартыг Porsche брэнд өөрийн шинэхэн Cayenne Coupe загвараараа хүргэж байна.

Cayenne Coupe загвар нь энгийн Cayenne загварт байдаг бүх үзүүлэлтийг өөртөө шингээснээс гадна илүү динамик дизайн, атлетик хэв маяг, сэтгэл догдлом, оргилуун мэдрэмжээр дүүрэн загвар болсон гэдгээрээ онцлогтой. Хөдөлгүүрийн төрөл болон хүчин чадлаас хамаараад Cayenne Coupe, Cayenne S Coupe, Cayenne GTS Coupe болон Cayenne Turbo Coupe гэж ангилагдаж байгаа бөгөөд 340 морины хүчнээс 680 морины хүчтэй turbocharger-тай V6 3,000 - Турбо V8 4,000 багтаамж бүхий хөдөлгүүртэй юм. Хамгийн онцгой шийдлүүдийн нэг нь хойд хэсгийн өвөрмөц хэлбэр, тохируулах боломжтой adaptive spoiler, 2-3 хүний сонголттой арын суудал болон стандартаар суурилагдсан шилэн бүтэн дээвэртэй болсон байна.

Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж (фото 1)
Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж (фото 2)
Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж (фото 3)

Стандартаар суурилуулсан 2.16 мкв шилэн дээвэр нь зорчигчдод илүү өргөн орон зайн мэдрэмжийг өгөхөөс гадна нарны шууд тусгал болон хүйтнээс өөрийгөө хамгаалах чадвартай буюу маш сайн битүүмжтэй бүтээгдсэн байна. Карбон дээврийг сонголтоор захиалах боломжтой ба карбон дээвэр нь SUV загварыг илүү спортлог болгож харагдуулаад зогсохгүй автомашинд илүү хөнгөн, атлетик хэв маягийг бүрдүүлдэг давуу талтай юм.

Porsche хэрэглэгчдийнхээ хүссэн бүхнийг нэг дор багтаасан автомашин бүтээхийн тулд зогсолтгүй эрэл хайгуул хийж илүү өөр, олон талтай автомашинуудыг бүтээхийг хүсдэг бөгөөд Cayenne Coupe загвараас энэ өөрчлөлтийн эхлэлийг харж болно.

Porsche брэндийн бүх загварууд өөр өөрийн гэсэн характер болон жолоодлогын арга барил, хэв маягтай бөгөөд Panamera, Macan болон Cayenne загварууд нь өөр өөрийн сегмент дотроо хамгийн спортлог автомашинууд юм. Мөн эдгээр бүх загварыг Porsche нэр дор нэгтгэдэг гол зүйл бол Porsche-н үндсэн ДНК буюу домогт 911 загварынх нь амин сүнс байдаг билээ.

Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж (фото 4)
Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж (фото 5)
Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж (фото 6)
Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж (фото 7)
Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж (фото 8)
Cayenne Coupe Монголд ирлээ: Динамик дизайн, атлетик хэв маяг, оргилуун мэдрэмж (фото 9)

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх