Хайх

Лос-Анжелесын авто шоуны супер од Jaguar I-Pace

Лос-Анжелесын авто шоуны супер од Jaguar I-Pace

Tesla Model X-ийн гол өрсөлдөгч

Text: Бюро 24/7


Зураг:

Лос-Анжелесын авто шоун дээр танилцуулагдсан бүрэн цахилгаан Jaguar I-Pace жийп 2018 оны хоёрдугаар хагаст худалдаанд гарна

Их Британийн Jaguar компанийн танилцуулсан I-Pace цахилгаан концепци автомашин Лос-Анжелесын авто шоуны гол ярианы сэдэв болоод байна. Энэхүү машин нь 400 морины хүчтэй хоёр цахилгаан хөдөлгүүртэй ба 100 км хурдыг ердөө л дөрвөн секундэд авч чадна. Jaguar I-Pace нь 90квт/ц багтаамжтай литий, ион цэнэгтэй аккумуляторын тусламжтай нэг цэнэгээрээ 350 км зам туулах боломжтой. Мөн Jaguar I-Pace-ын гол давуу тал нь асар хурдан буюу хоёр цагийн дотор бүрэн цэнэглэгддэгт оршдог аж.

Лос-Анжелесын авто шоуны супер од Jaguar I-Pace (фото 1)

Энэхүү цахилгаан автомашины бүхээг нь жолооч болон зорчигчдын тав тухыг хангасан том зайтай. Удирдлагын самбарын голд 12 инчийн мэдрэгчтэй дэлгэц суулгасан бөгөөд үүний дор нэмэлт 5,5 инчийн дэлгэцэнд агааржуулалт тохируулагч болон бусад мэдээлэл харагдана. Одоогоор Jaguar компани I-Pace загвар ямар үнэтэй худалдаанд гарахыг зарлаагүй, нууцалж байна. 

Лос-Анжелесын авто шоуны супер од Jaguar I-Pace (фото 2)Лос-Анжелесын авто шоуны супер од Jaguar I-Pace (фото 3)Лос-Анжелесын авто шоуны супер од Jaguar I-Pace (фото 4)

 

цааш үзэх