Хайх

Цаг хугацаанд үл захирагдах унаа: Porsche шинэ 911 Carrera 4S  автомашиныг танилцуулж байна

Цаг хугацаанд үл захирагдах унаа: Porsche шинэ 911 Carrera 4S автомашиныг танилцуулж байна

Porsche Улаанбаатар төв найм дах үеийн Porsche 911 Carrera 4S автомашиныг танилцууллаа

Text: Г.Тэмүүлэн


"Хэзээ ч хуучрашгүй" гэх тодорхойлолт таны хувьд ямар утгыг илэрхийлдэг вэ? Улирал бүр солигдож байдаг трендээс үл хамаарах загварууд уу? Эсвэл хар өнгө хэзээ ч хуучрашгүй өнгө мөн үү? Тэгвэл Кембрижийн толь бичигт "хэзээ ч хуучрашгүй" гэх үгийг "тодорхой цаг хугацаагаар хязгаарлагдахгүй, мөнхийн үнэ цэнэтэй" хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл галзуу хэмнэлээр хувьсан өөрчлөгдөж байгаа энэ дэлхийд цаг хугацаагаар туршигдан шалгарч үлдсэн, үргэлж үнэ цэнэтэй байх зүйлийг ийнхүү тодорхойлж болно. Харин бид тэрхүү тодорхойлолтод төгс тохирох бас нэгэн зүйлийг олсон юм. Тэр нь домогт Porsche 911 загвар.

Германы Штутгарт хотоос гаралтай алдарт Porsche брэнд шинэ загвар танилцуулах бүртээ дэлхий даяар тансаг зэрэглэлийн спорт автомашины жишгийг тогтоож, бусад автомашинуудад үлгэр дуурайлал, гол чиглүүлэгч нь болж өгдөг уламжлалтай. Анх 50 гаруй жилийн өмнө танилцуулагдсан домогт Porsche 911 загвар хурд, хүч, хөнгөн байдал, тав тухыг дээд зэргээр хангасан дизайн гээд инженерчлэлийн гайхамшгийг цогцлоож шинэ загвараар бүл нэмэх бүртээ улам бүр боловсронгуй болсоор ирсэн билээ.

"Өөрчлөхгүйгээр шинэчил" гэх үг он удаан жилийн турш домогт Porsche 911 загварын бичигдээгүй дүрэм болж, ДНХ-д нь нэвт шингэсэн нь шинээр танилцуулагдсан найм дах үеийн Porsche 911 загваруудаас мэдрэгдэж байлаа. Шинэ загварын хүлгүүдээс бидний анхаарлыг Porsche 911 Carrera 4S хамгийн ихээр татсан юм. Гаднах дизайныг нь харж, хөдөлгүүрийнх нь чимээг сонсох төдийд л цэвэр адреналин ялгаруулах энэхүү цоо шинэ хүлгийг илүү дэлгэрэнгүй харцгаая.

Илүү хүчирхэг, илүү хурдан

Шинэ Porsche 911 Carrera 4S автомашин All-wheel drive буюу бүх дугуйнд хөтлөгчийн хүчийг дамжуулдаг болсноороо өмнөх загваруудаас илүү хүчирхэг, хурдтай болсон байгаа. Түүнчлэн автомашины капот доор гурван литрийн багтаамжтай, зургаан цилиндрийн хос турбо хөдөлгүүр суурилуулсан бөгөөд үүний тусламжтай 443 морины хүчин чадалтай болсон нь гайхшруулж байгаа юм. Мөн дээд хурд нь 306 км/цаг хүрэхээс гадна ердөө 3,6 секундэд 100 км хурд авах чадвартай болж шинэчлэгджээ.

Цаг хугацаанд үл захирагдах унаа: Porsche шинэ 911 Carrera 4S  автомашиныг танилцуулж байна (фото 1)

Цаг хугацаанд үл захирагдах унаа: Porsche шинэ 911 Carrera 4S  автомашиныг танилцуулж байна (фото 2)

Уламжлал болон орчин үеийг нэгтгэсэн дизайн

Домогт 911 загвар хэзээ ч хуучрашгүй мөнхийн сонгодог дизайнаараа алдартай. Анх харахад экстерьер дизайны хувьд сонгодог хэлбэрээ төдийлөн өөрчлөөгүй мэт харагдах боловч үл ялиг өөрчлөлтүүд хийгдсэн байгаа. Жишээ нь өмнөх загвараас шинэчлэгдсэн хувилбарын эх бие илүү өргөн болсон бөгөөд (урд хэсэг 45 мм, ард хэсгээрээ 44 мм) энэ нь илүү том зайтай, өргөн дугуйтай (20 инчийн урд дугуй ба 21 инчийн хойд дугуй) болсон гэсэн үг юм. Мөн автомашины арын хэсэгт нарийн зураасан LED гэрлийг суулгаж өгсөн нь бүр ч орчин үеийн дизайнтай харагдуулж байна.

Цаг хугацаанд үл захирагдах унаа: Porsche шинэ 911 Carrera 4S  автомашиныг танилцуулж байна (фото 3)

Цаг хугацаанд үл захирагдах унаа: Porsche шинэ 911 Carrera 4S  автомашиныг танилцуулж байна (фото 4)

Цаг хугацаанд үл захирагдах унаа: Porsche шинэ 911 Carrera 4S  автомашиныг танилцуулж байна (фото 5)

Цаг хугацаанд үл захирагдах унаа: Porsche шинэ 911 Carrera 4S  автомашиныг танилцуулж байна (фото 6)

Илүү дижиталжсан технологи

Автомашины салонд ормогц хамгийн түрүүнд 10,9 инчийн мэдрэгчтэй дэлгэц харц булаах болно. Дотроо Porsche Communication Management (PCM) гэх замын хөдөлгөөний мэдээллийг шууд дамжуулдаг онлайн навигаци, энтертэйнмент системээр тоноглогдсон  энэхүү ухаалаг дэлгэцийн тусламжтай жолооч автомашиныхаа бүх мэдээллийг авч, интернетэд холбогдох, дуудлага хүлээн авах гэх зэрэг олон үйлдлийг хийх боломжтой. Өөрөөр хэлбэл та  автомашин дотроо өөрийн гэсэн хувийн туслахтай болох юм.

Цаг хугацаанд үл захирагдах унаа: Porsche шинэ 911 Carrera 4S  автомашиныг танилцуулж байна (фото 7)

Түүнчлэн Porsche брэнд жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах цоо шинэ горимуудыг танилцуулжээ. Тухайлбал Wet Mode гэх систем нь тусгай мэдрэгчийн тусламжтай зам дээрх усыг автоматаар мэдэрч, жолоочид сануулдаг бөгөөд үүний дараа бороо, устай замын тусгай жолоодлогод шилждэг байна. Үүнээс гадна шөнийн жолоодлогод зориулсан Night Vision нэртэй дулаан мэдрэгч камер суурилуулснаар автомашины гэрлийн тусгалд үзэгдэх боломжгүй хүн, амьтан, объектыг мэдрэх болно. Товчхондоо шинэ Porsche 911 Carrera 4S загварын спорт автомашин нь тав тух, аюулгүй байдлыг төгс хангасан, өдөр тутам унахад тохиромжтой тансаг зэрэглэлийн унаа юм.

Шинэ загварын 911 Carrera 4S автомашин дэлхийн бүх улс орнуудтай зэрэгцэн Монголд ч мөн адил танилцуулагдахаар ирсэн тул та өөрийн биеэр танилцахыг хүсвэл Porsche Улаанбаатар төвд зочлоорой.

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх