Хайх

Шинэ мэт найдвартай: Вагнер Ази Автоматив "Баталгаажсан, Ашиглагдсан Автомашин" хөтөлбөр эхлүүллээ

Text: Buro.Mongolia


Шинэ мэт найдвартай: Вагнер Ази Автоматив \"Баталгаажсан, Ашиглагдсан Автомашин\" хөтөлбөр эхлүүллээ
Үйлдвэрлэгчийн баталгаатай ашиглагдсан автомашин худалдаж авах, хуучин загвараа шинээр солих "Баталгаажсан, Ашиглагдсан Автомашин" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Өмнө ашиглагдаж байсан автомашин худалдан авахыг хүссэн хүмүүс хувь хүнээс чанарын баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй автомашин авснаар эрсдэлтэй сонголт хийх нь элбэг байдаг. Тэгвэл үйлдвэрлэгчийн албан ёсны дилерээс шинэ мэт найдвартай автомашиныг худалдан авах боломжийг Jaguar, Land Rover брэндийн албан ёсны дилер Вагнер Ази Автоматив ХХК олгож байна.

"Бид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гол зорилго бол хүмүүсийг баталгаагүй, эрсдэлтэй хуучин автомашины худалдан авалт хийхээс татгалзахыг уриалж, аюулгүй байдлыг чухалчилж байна. Үүгээрээ бид брэндээ зөв зохистойгоор төлөөлж, Монголын зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлж буй хэрэг юм" хэмээн компанийн гүйцэтгэх захирал Гаретт Вилсон тодотгон хэллээ.

Шинэ мэт найдвартай: Вагнер Ази Автоматив "Баталгаажсан, Ашиглагдсан Автомашин" хөтөлбөр эхлүүллээ (фото 1)

Approved Pre-Owned буюу "Баталгаажсан, Ашиглагдсан Автомашин" хөтөлбөрт хамрагдсан автомашин бүрийг брэндийн сертификатыг хүртсэн мэргэжлийн техникийн ажилтнууд 165 цэгийн бүрэн үзлэг, оношлогоонд оруулдаг. Ингэхдээ тэд бүх эд ангиуд болон системд шалгалт хийн стандартад нийцсэн эсэхийг тогтоож, шаардлагатай засвар үйлчилгээнд хамруулан дараагийн хэрэглэгчийн гар дээр очиход бэлтгэдэг байна. Мөн автомашин бүр нь:

• 2 жилийн үйлдвэрийн баталгаа 
• 2 жилийн турш 24/7  замын хажуугийн тусламж үйлчилгээ
• Засвар үйлчилгээ, ашиглалтын бүрэн түүх
• Бүрэн оношлогооны тайлангийн хамт хэрэглэгчийн мэдэлд очих болно.

Шинэ мэт найдвартай: Вагнер Ази Автоматив "Баталгаажсан, Ашиглагдсан Автомашин" хөтөлбөр эхлүүллээ (фото 2)

Энэхүү хөтөлбөрийн бас нэгэн онцлог бол хуучин автомашинаа шинэ загвараар солих боломж юм.

Үүнд Вагнер Ази Автоматив ХХК-аас худалдан авалт хийсэн, үйлдвэрээс гарснаас хойш дөрвөн жил хүртэлх хугацаанд ашиглагдаж байсан, 96 000 км хүртэл гүйлттэй автомашинууд хамрагдах боломжтой. Trade-in нөхцөлөөр автомашинаа шинэчилсэн хэрэглэгчид хуучин автомашинаа борлуулах цаг хугацаа ба зардлаа хэмнэх, албан ёсны дилерээр автомашинаа бодитоор үнэлүүлэх, зээлийн таатай нөхцөлөөр худалдан авалт хийх гэсэн давуу талуудыг эдлэх юм.

Вагнер Ази Автоматив ХХК

Утас: (976) 70113673, (976) 75553673
Хаяг: Нарны зам 55/1, Тээвэрчдийн гудамж, СБД

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх